Эрдэмтэд анх удаа Антарктидад орсон шинэхэн цаснаас бичил хуванцар илрүүлжээ. Тодруулбал, Шинэ Зеландын Кентербери их сургуулийн судлаачид Антарктидын 19 газраас дээж цуглуулсан бөгөөд дээж тус бүрээс хуванцрын жижиг хэлтэрхий олдсон байна.

Бичил хуванцар нь хуванцар материал элэгдэх үед үүсдэг бөгөөд цагаан будааны ширхгээс жижиг, зарим тохиолдолд нүдэнд үзэгдэхээргүй хэмжээтэй байдаг.

Антарктидад явуулсан судалгааны үеэр судлаачид цаснаас хуванцрын 13 төрлийг илрүүлсэн бөгөөд хамгийн түгээмэл нь ундааны сав болон хувцсанд ихэвчлэн ашигладаг полиэтилен терефталат (PET) байжээ. Энэ төрлийн хуванцар нийт дээжийн 79 хувьд илэрсэн байна. Мөн хайлуулсан нэг литр цас тутамд дунджаар 29 ширхэг тоосонцор байгааг тогтоожээ.

Судлаач Алекс Авес бичил хуванцрууд орон нутгийн шинжлэх ухааны судалгааны станцаас гаралтай байх хамгийн өндөр магадлалтай гэв. Гэхдээ 6,000 км-ийн холоос ч ирсэн байх боломжтой байна.

Өмнө нь Антарктидын далайн мөс болон гадаргын усанд бичил хуванцрын бохирдол илэрч байсан ч шинэхэн орсон цаснаас илэрсэн анхны тохиолдол энэ аж. Ихэвчлэн тоос шороо, салхи, далайн урсгалаар дамжин дэлхий даяар тархдаг бичил хуванцрыг Эверестийн оргилоос, далайн гүнээс ч мөн олох боломжтой байна.

Эрдэмтэд энэ төрлийн бохирдлыг орон нутгийн төдийгүй өргөн хүрээний үр дагавар дагуулж болзошгүй гэж сэрэмжлүүлэв.

Бичил хуванцрын гадаргуу дээр хүнд металл, замаг зэрэг хортой бодисууд наалдаж зарим алслагдсан газруудад хортой зүйлүүдийг тээвэрлэх боломжтой гэж судалгаанд оролцсон Кентерберийн их сургуулийн дэд профессор Лаура Ревелл хэлэв.

Түүнчлэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн агаар, ус, хоол хүнсээр дамжуулан бичил хуванцрыг амьсгалж, залгидаг. Одоогоор хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа ч өнгөрсөн онд Халл Йоркийн Анагаах Ухааны Сургууль болон Халлын Их Сургуулийн хийсэн судалгаагаар хүний ​​биед шингэсэн бичил хуванцрууд хүний эсийг үхүүлж, харшлын урвал үзүүлэх зэргээр сөрөг нөлөө үзүүлэх чадвартай болохыг тогтоожээ.

Мөн бараан өнгөтэй бичил хуванцрууд дэлхийн цас, мөсөн бүрхүүл, мөсөн голуудад хуримтлагдаж, өөртөө нарны гэрлийг шингээж, ойр орчмын халалтыг нэмэгдүүлснээр, хайлах явцыг түргэсгэж, дэлхийн дулаарлын нөлөөг нэмэгдүүлж байж магадгүй гэж эрдэмтэд үздэг байна.

Дэлхийн янз бүрийн бүс нутгийн уулархаг газрын мөсөн голууд хурдацтай хайлж байгаа нь хөрсний гулгалт, нуранги үүсэхэд хүргэдэг төдийгүй мөсөн голууд хурдацтай багасах нь уулархаг бүс нутгийн усан хангамж, хөдөө аж ахуйд аюул учруулдаг байна.

Эх сурвалж: BBC

#Антарктид,