Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагаа зорилгодоо хүрмэгц дуусна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.

Сэтгүүлч түүнээс цэргийн тусгай ажиллагаа хэзээ дуусах талаар асуухад “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү цэргийн тусгай ажиллагааны даалгаврыг тодорхойлсон. Эдгээр даалгавар биелснээр цэргийн тусгай ажиллагаа дуусна” гэж хариулсан байна.

Украины одоогийн дэглэмийн үед Оросын тусгай ажиллагаа зорилгодоо хүрэхгүй гэсэн мэдэгдлийн талаар Песков тайлбар хийхээс татгалзжээ.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхэлснийг зарлахдаа улс орныг нацистгүйжүүлэх, цэрэггүй болгох зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн юм.

Мөн Песков худалдан авагчид төлөвлөгөөний дагуу хийн төлбөрөө рублиэр төлж байгаа учраас “Газпром” дахин өөр орны хийн нийлүүлэлтийг зогсоохгүй гэж мэдэгдэв.

Одоогоор “Газпром” компани шинэ схемийн дагуу Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан Данийн “Orsted”, “Shell Energy”, Голландын “GasTerra”, мөн Болгар, Польш, Финлянд зэрэг улсуудад хий нийлүүлэхээ зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: Tass

#Кремль, #Украины дайн,