Даваа гарагт Орегон мужийн шүүгч “Нөхрөө хэрхэн хөнөөх вэ” нэртэй нийтлэлийг бичсэн Нэнси Крамптон Брофид нөхрөө буудан хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ.
Түүнийг 2018 онд 1.5 сая долларын амь насны даатгалын нөхөн төлбөр авахын тулд 26 жил ханилсан нөхрөө буудаж алсан гэж тангарагтны шүүх үзсэн байна. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Крамптон Брофи дурлалын тухай роман бичдэг бие даасан зохиолч байжээ.
Харин түүний нөхөр Даниел Брофи нь Орегон мужийн хоолны институтэд тогооч, нэр хүндтэй багш байсан бөгөөд тэрээр 2018 оны зургадугаар сард тус хүрээлэнгийн гал тогооны өрөөнөөс хоёр удаа буудуулсан байдалтай олдсон байна.
Гэхдээ дөнгөж өнгөрсөн сард түүний эхнэр болох 71 настай Крамптон Брофи хүн амины хэрэгт буруутай нь тогтоогджээ.
Прокурор тэднийг санхүүгийн хувьд хүнд хэцүү цаг үеийг даван туулж байсныг, мөн нөхрийнх нь их хэмжээний амь насны даатгалын төлбөр аллагын сэдэл мөн болохыг нотолсон байна.
Мөн шүүх дээр Крамптон Брофигийн институт руу орж, гарч байгаа хяналтын камерын бичлэгийг үзүүлж, нөхрийнх нь амийг хөнөөхөд ашигласан буутай ижил марк, загвартай буу худалдаж авсан болохыг нь дэлгэжээ.
Зохиогч хэрэг болох өдөр юу болсныг огт санахгүй байна хэмээн шүүх танхимд өөрийгөө өмгөөлсөн боловч 12 хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх түүнийг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутай гэж үзжээ. Түүний ялыг даваа гарагт сонсгосон бөгөөд тэрээр 25 жилийн дараа өршөөл хүсэх боломжтой аж.
Хэргийн дараа Крамптон Брофигийн олон жилийн өмнө бичсэн “Нөхрөө хэрхэн хөнөөх вэ” нэртэй нийтлэл олны анхаарлыг татаад байна.
Тэрээр нийтлэлдээ буу, хутганаас эхлээд хор, хөлсний алуурчин хүртэл нөхрөө алах хэд хэдэн арга замыг жагсаагаад, “хүн алахыг хүсэх нь тэднийг бодитоор хөнөөхөөс илүү хялбар байдаг” гэж бичиж байжээ.
Эх сурвалж: BBC