Лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлаар Москваг дэмжиж байгаагаа дахин хэлээд, Орос Украинд түрэмгийлснийг дэлхий нийтээр эсэргүүцэж байгаа ч хоёр улсын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.
Ши Жиньпин 69 насныхаа төрсөн өдрөөр Путинтэй утсаар ярихдаа хоёр орны стратегийн зохицуулалтыг гүнзгийрүүлэхээ амласан гэж Хятадын ГХЯ мэдэгдсэн байна.
Харин Кремль мэдэгдэлдээ Путин, Ши Жиньпин нар хоёр улсын харилцааг “бүх цаг үеийн дээд цэгт” байгааг онцолж, “иж бүрэн түншлэлийн харилцааг тууштай гүнзгийрүүлэх” амлалтаа дахин бататгасан гэжээ.
Орос Украинд цөмрөн орсноос хойш тэд хоёр дахь удаагаа ярьж байгаа нь энэ юм.
Хятад нь Украин дахь Оросын үйлдлийг буруушаахаас татгалзахын хажуугаар энх тайван, дэлхийн дэг журмыг сахин хамгаалахыг уриалсаар ирсэн. Мөн Кремльтэй адил уг хямралд АНУ, НАТО-г буруутгаж, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан үр дүнтэй кампанит ажил явуулсаар байна.
Ши Жиньпин Путинтэй утсаар ярихдаа Хятад улс Украины нөхцөл байдлыг ямагт “бие даасан байдлаар үнэлдэг” гэдгийг онцлоод, бүх талуудыг Украины хямралыг зөв зохицуулахыг уриалсан байна.
Түүнчлэн аюулгүй байдалд нь тулгарч буй гадны сорилтуудын өмнө үндэсний язгуур ашиг сонирхлоо хамгаалахын тулд Оросын хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хууль ёсны болохыг Ши Жиньпин тэмдэглэжээ.
Тэрээр хоёр орны харилцаа дэлхийн хямрал, өөрчлөлтийн нөхцөлд тогтвортой хөгжлийн хурдаа хадгалсаар байгааг дурдаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Кремлийн мэдэгдэлд дурдсанаар хоёр орны удирдагч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан эрчим хүч, санхүү, аж үйлдвэр болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэв.
Эх сурвалж: CNN

#Путин, #ши жиньпин,