1894 оны зургадугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” #MoveForPeace уриан дор тэмдэглэхээр болоод байна.
МҮОХ-ноос Олимпын өдөрт зориулсан арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Олимпын өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно.
Спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүрэлцэн ирж, хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм.
Зургадугаар сарын 23-ны 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болох олимпын өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж: МҮОХ