Герман улсад хямрал нүүрлээд буйг Пүрэв гарагт мэдэгдлээ. Тодруулбал, байгалийн хийн нийлүүлэлтийн гурван үе шаттай яаралтай төлөвлөгөөний хоёр дахь үе шатыг идэвхжүүлэн Оросоос нийлүүлэх нийлүүлэлт багассантай холбоотойгоор өвлийн улиралд зориулж нөөц бэлтгэх ажил эрсдэлд орсныг анхааруулав.

Зургаадугаар сарын 14-нөөс хойш Оросын талаас байгалийн хийн урсгалыг бууруулж, Украины дайны улмаас эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэх түгшүүр зарласан гэж Засгийн газар мэдэгдэв. Гурав дахь бөгөөд хамгийн дээд түвшин бол “онцгой байдлын” түвшин юм.

Тус улсын Эдийн засгийн сайд Роберт Хабек “Өвөл ирж байгаа ч нөхцөл байдал ноцтой байна. Хийн нийлүүлэлтийг бууруулсан нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний эдийн засгийн дайралт. Бид үүнээс өөрсдийгөө хамгаалах болно. Гэхдээ манай улс одоо бартаатай замаар явахаас өөр аргагүйд хүрч байна” гэж хэлэв.

Германы засгийн газар хийн хэрэгцээгээ хангаж, хийн агуулахын хүчин чадлаа 58 хувь хүртэл дүүргэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэж мэдэгдэж байгаа ч цаашид арга хэмжээ авахгүйгээр өвлийн улиралд зориулсан түлшний нөөцийг арван хоёрдугаар сар гэхэд 90 хувьд хүргэх зорилго биелэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Хабек “Бид үүнийг хараахан мэдрэхгүй байгаа ч хийн хямралд аль хэдийнээ орсон” гэжээ.

Герман улс импортын бүх хийг өөртөө хадгалж, хөрш зэргэлдээ орнуудад дамжуулах хийн нийлүүлэлтийг таслах замаар нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхгүй гэж тэрээр хэлэв. Харин Германы үйлдвэрүүд болон оршин суугчдыг хэрэглээгээ багасгахыг уриаллаа.

Хабек сүүлийн саруудад үнэ нь нэмэгдээд байгаа хийн үнэ цаашид ч нэмэгдэж магадгүй тул бэлэн байх хэрэгтэй гэж хэлэв. Эс бөгөөс энэ нь аж үйлдвэрлэлд нөлөөлж, олон үйлдвэрлэгчдэд том дарамт болно гэж анхааруулж байна.

Мөн тэрээр засгийн газар эрэлтийг бууруулахын тулд томоохон аж үйлдвэрийн хэрэглэгчдэд мөнгөн урамшуулал өгөхөөр төлөвлөж байгааг дурдав.

Гуравдугаар сард онцгой байдлын төлөвлөгөөнийхөө эхний үе шатыг зарласнаас хойш Герман болон бусад улс орнууд Нидерланд, Норвеги зэрэг Европын хөршүүдээс нэмэлт хий, мөн Персийн булангийн болон цаашлаад бусад үйлдвэрлэгчдээс шингэрүүлсэн хий авахыг хичээж байна.

Түүнчлэн засгийн газар ням гарагт нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд хийн хэрэглээг бууруулна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: AP

#байгалийн хий, #Герман улс, #ОХУ,