COVID-19

Калифорнид коронавирусийн шинэ мутаци илэрлээ

АНУ-ын Калифорни мужид коронавирусийн өмнө нь илэрч байгаагүй шинэ мутаци гарсан тухай “The New York Times” мэдээлжээ. Судлаачдын таамаглаж буйгаар,  CAL.20C хэмээх энэ мутаци тус мужид өнгөрсөн оны долдугаар сард гарсан байж магадгүй гэнэ.

Долоо хоногийн өмнө Лос-Анжелесын оршин суугчдаас авсан коронавирусийн шинжилгээний ихэнхээс нь энэ төрлийн мутаци илэрсэн байна. Коронавирусийн шинэ мутацийн халдварлах чадвар хэр, мөн үүсэх хүндрэл нь ямар байгааг мэргэжилтнүүд судалж буй.

Нэгдүгээр сарын 18-нд Германы өмнөд хэсэгт Бавари мужийн Гармиш-Партенкирхен хотод коронавирусийн шинэ мутаци илэрч, орон нутгийн эмнэлэг халдварын голомт болсон юм. Эмнэлгийн 52 өвчтөн, 21 ажилтнаас энэ төрлийн халдвар илэрсэн нь батлагдаад байгаа билээ.

Эх сурвалж: The New York Times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet