newswire

17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт 17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн байр 9 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.  

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 20:37 цагт очиход тус байрны иргэн 17 настай, эмэгтэй М унаж гэмтсэн байсан тул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet