Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ баруун зүгийн Нара хотод арга хэмжээний үеэр буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
“NHK” сувгийн мэдээлснээр Абэг үг хэлэх үеэр хоёр удаа буун дуу гарч, дараа нь тэрээр ухаан алдаж, цус алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Сэжигтэн түүн рүү ар нуруунаас нь буудсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан гэв.
Халдлагад өртсөний дараа экс Ерөнхий сайдын зүрх нь зогссон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Японд нас барсныг албан ёсоор батлах хүртэл урьдчилсан мэдээнд зүрх нь зогссон гэх нэр томьёог ихэвчлэн ашигладаг байна.
Япон улсад гар буу хэрэглэхийг хориглодог тул галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийн хэрэг ховор бүртгэгддэг юм.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #шуурхай, #Шинзо Абэ,