Live
newswire

Эрүүл мэндийн салбарынхан “Сайдаа үлдээе” хөдөлгөөнийг өрнүүлж байна

2021 оны нэгдүгээр сарын 21. УОК-ыг огцруулах шаардлагыг тавьж, өчигдөр иргэд жагссан. Тиймээс УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд байгаа. Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан “Сайдаа үлдээе” жагсаал хөдөлгөөн өрнүүлж байна. Тэд “Мэргэжлийн сайд ажлаа хийж байсан. Үр дүнг нь харах хэрэгтэй. Харин хариуцлага алдсан хүмүүс дор бүрнээ хариуцлагаа үүрэх ёстой” гэж үзэж байна. Харин хуулийн байгууллагаас энэ тайван жагсаалыг зогсоохыг шаардаж байгаа юм. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet