Өнөөдөр Индонезийн Бали хотноо “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо.
Арга хэмжээнд Хятад, Энэтхэг, АНУ, Бразил, Канад, Япон, Өмнөд Африк зэрэг “Их 20”-ийн орнуудын дээд дипломатуудын хаалттай уулзалт болж, мөн хоёр талт хэлэлцээрүүдийг зохион байгуулсан байна.
Уулзалтыг нээж зохион байгуулагч орны Гадаад хэргийн сайд Ретно Марсуди “Их 20”-д хандан дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд “урагшлах арга замыг хайж олохыг” уриалж, дайны үр дагавар, тэр дундаа эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бага орлоготой орнуудад хамгийн хүндээр тусна гэж анхааруулав.
Мөн Ретно хоёр талын хэлэлцээрийг нээх үедээ “Дайныг эрт дуусгаж, санал зөрөлдөөнөө тулалдааны талбарт бус хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэх нь бидний үүрэг юм” гэж хэлжээ.
Уулзалтын үеэр Украины дайн болон түүний хүнсний аюулгүй байдал, эрчим хүч зэрэгт үзүүлэх нөлөөллийн асуудал давамгайлсан бөгөөд бараг бүх хоёр талын уулзалтаар энэ асуудлыг хэлэлцсэн гэж Ретно хэлэлцээр дууссаны дараа мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хуралдааны үеэр шууд Орост хандан “Орос ахан дүүсээ: Украин бол танай улс биш. Түүний үр тариа бол таны үр тариа биш. Та яагаад боомтуудыг хааж байгаа юм бэ? Та бүхэн үр тариаг гаргах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Албаны хүний хэлснээр тухайн үед Оросын Гадаад хэргийн сайд Сэргей Лавров өрөөнд байгаагүй бөгөөд дараа нь тэрээр Орос Украин, Турктэй үр тарианы талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч яриа хэлэлцээр хэзээ болох нь тодорхойгүй гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Украины ГХЯ-ны сайд уг уулзалтад виртуал байдлаар үг хэлж, Украины Хар тэнгисийн боомтыг бүсэлснээр Оросыг “өлсгөлөн тоглоом” тоглож байна гэж буруутгав. Энэ үеэр Лавров танхимыг орхиж гарсан байна.
Эх сурвалж: Reuters