Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Яир Лапид нар хоёр улсын аюулгүй байдлын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж буй Ираны хүчин чармайлтын эсрэг хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Шинэ тунхаглалд “Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх” тухай амлалт багтсан гэж нэрээ нууцалсан албан тушаалтан мэдэгджээ.
Мөн Израил болон Арабын хэд хэдэн улс хоорондын харилцааг хэвийн болгож, Араб-Израилын аюулгүй байдал, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн Абрахамын хэлэлцээрийг дэмжих, Израилын бүс нутаг дахь интеграцчлалыг өргөжүүлэх асуудлуудыг тунхаг бичигт тусгасан байна.
Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, Оросын түрэмгийллийн эсрэг Украины бүрэн эрхт байдлыг дэмжих зэрэг санаа зовоосон асуудлуудыг тоймлон тусгаж байгаа аж.
Лапидтай уулзахдаа Байден АНУ Израилын аюулгүй байдлыг тууштай дэмжиж буйг дахин илэрхийлж, Израил-Палестины мөргөлдөөнийг хоёр улсын зарчмаар шийдвэрвэлх талаар ярилцах төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Үүний зэрэгцээ, АНУ, Израил улсууд технологийн талаар өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Албаны хүний хэлснээр энэ нь цар тахлын эсрэг бэлэн байдал, цаг уурын технологи, хиймэл технологи болон бусад найдвартай технологийн экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна.
Эх сурвалж: CNN