Европын өмнөд хэсгийн Португал, Испани, Франц, Хорват зэрэг улсад хэт халалтын улмаас ой хээрийн түймэр дэгдэж, олон мянган га газар сүйдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Португал, Испанид 20 гаруй ой хээрийн түймэр гарч, Португал улс нутаг дэвсгэрийнхээ бараг тал хэсэгт нь цаг агаарын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж, онц байдал зарлажээ.

Лхагва гарагийн байдлаар Португалийн Лейриа хотод 3,000 гаруй га талбай гал түймэрт сүйдсэн бөгөөд 900 гал сөнөөгч идэвхтэй гурван түймрийг унтраахаар ажиллаж байгаа бол Португал улсын хэмжээнд нийт 2,841 гал сөнөөгч ажиллаж байна.

Испанийн баруун хэсэгт хилийн дагуу орших Экстремадура мужид мягмар гарагт гарсан түймэр Кастилия ба Леон мужийн Саламанка бүсэд тархаж, 5,000 гаруй га газар түймэрт өртсөн гэж бүс нутгийн эрх баригчид мэдэгдэв.

Испанийн цаг уурын агентлаг “AEMET” хэт халалт дээд цэгтээ хүрч, Испанийн өмнөд хэсгийн ихэнх хэсэгт агаарын хэм Цельсийн 44 хэмийг давах магадлалтай байгааг анхааруулав.

Испанийн Байгаль орчны яам түймэр “маш хор хөнөөлтэй, тархалтын хурд маш өндөр” байгааг мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, Хорватын Адриатын эрэгт гал сөнөөгчид гал унтраахаар ажиллаж, Задар, Сибенек орчмын гурван томоохон түймрийг дарахын тулд гал сөнөөгчдөөс гадна цэргүүдийг нэмж татжээ.

Мөн Францын баруун өмнөд хэсгийн Жирондед мягмар гарагт эхэлсэн хоёр хээрийн түймэртэй 1,000 гаруй гал сөнөөгч, есөн ширхэг усан бөмбөгдөгч онгоцны хамт тэмцэж байна. Түймэр аль хэдийн 5,300 га талбайг шатаасан бөгөөд сүүлийн 24 цагийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгджээ.

Лхагва гарагт ойр орчмын газруудаас 6,000 орчим хүнийг, пүрэв гарагийн өглөө дахин 4,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн пүрэв гарагт зүүн өмнөд хэсгийн Тараскон хотын ойролцоо хээрийн түймэр дэгдэж, хэдэн зуун га талбай шатжээ.

Лхагва гарагт Туркийн баруун өмнөд хэсэгт орших Датча хойгт гарсан түймэр шөнөдөө хүчтэй салхины улмаас тархаж, орон сууцны хороололд аюул учруулсан тул олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Пүрэв гарагт галыг унтраахаар долоон онгоц, 14 нисдэг тэрэг ажиллуулсны дараа галыг бүрэн унтрааж чаджээ.

Энэ мэт цаг агаарын аюултай үзэгдлүүдэд дасах хэрэгтэйг албаныхан анхааруулав.

Эрдэмтэд хэт халалт зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг хүний ​​хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Reuters

#Түймэр,