Португал, Испани, Франц, Грек, Мароккогийн гал сөнөөгчид олон арван мянган га талбайг хамарсан ойн түймэртэй тэмцэж байгаа ч энэ долоо хоногт баруун өмнөд Европ даяар хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.

Португалд өнгөрсөн пүрэв гарагт агаарын хэм 47 хэм хүрч дээд хязгаар тогтоосон бол ирэх долоо хоногт бага зэрэг буурч 42 хэм хүртэл хална гэж тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Иргэний хамгаалалтын газрын мэдээлснээр гал түймрийн эрсдэл маш өндөр хэвээр байгаа ч тус улсын хойд хэсэгт гарсан нэг томоохон түймрийг унтрааж чадсанаар эх газрын идэвхтэй түймрийн тоо 20-оос 11 болж буурчээ. Хоёр хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархдан, 15,000 га ой мод түймэрт шатсан байна.

Он гарснаас хойш зургадугаар сарын дунд үе хүртэл нийт 39,550 га талбай түймэрт өртсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин өндөр тоо гэж тус улсын Байгаль орчин, ой мод хамгаалах хүрээлэнгээс мэдээлэв.

Португалийн Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл долдугаар сарын 7-13-ны хооронд хэт халалтын улмаас 238 хүн нас барсны дийлэнх нь суурь өвчтэй өндөр настнууд байжээ.

Энэ үеэр, Испани улсын цаг уурын агентлаг зарим бүс нутагт 44 хэм хүртэл халж болзошгүй гэж сэрэмжлүүлэв. Испанийн цэргийн онцгой байдлын ангийн 600 гаруй гишүүн гал сөнөөгчид болон байгаль хамгаалагчдад тус улсын хэмжээнд 14,000 га талбайг хамарсан олон арван ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Испанийн Карлос III нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тоо баримтаас харвал өнгөрсөн ням гарагаас баасан гарагийн хооронд халалтын улмаас 360 хүн нас барсны 123 нь зөвхөн баасан гарагт нас баржээ.

Харин Францын баруун өмнөд Жиронд мужийн Аркачон хотын эрэг орчимд 1,200 гал сөнөөгч, таван онгоц 10,000 гаруй га талбайг сүйтгэсэн хоёр ойн түймрийг унтраахаар тэмцэж байна. Гэсэн ч хүчтэй салхи түймрийн тархалтыг зогсоох ажилд хүндрэл учруулаад байгаа аж.

Мягмар гарагаас хойш Францад оршин суугч, жуулчдыг оролцуулаад 14,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, эдгээр хүмүүст зориулан долоон яаралтай хамгаалах байр байгуулжээ.

2003 онд болсон хэт халалт, буруу төлөвлөлтийн улмаас Францад 15,000 орчим хүн, ялангуяа өндөр настнууд нас барсан бөгөөд Францын засгийн газар энэ алдааг давтахгүйн тулд асрамжийн газар, орон гэргүй хүмүүс болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн байна.

Грект иргэний хамгаалалтын газар Газар дундын тэнгисийн Крит арал дээр дэгдсэн түймрийг унтраахаар ажиллаж байгаа бол Марокко тус улсын хойд хэсэгт дэгдсэн ойн түймэртэй тэмцэж, дор хаяж нэг хүн амиа алдаж, 1,000 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хорват, Унгар болон АНУ-д ой хээрийн түймэр гарсан байна.

Их Британийн Цаг уурын агентлаг анх удаа хэт халалттай холбоотойгоор сэрэмжлүүлэх улаан дохио өгсний дараа засгийн газрын сайд нар бямба гарагт Кобрагийн яаралтай хурал хийж, хэт халалтыг амь насанд эрсдэлтэй гэж тодорхойлжээ.

Цаг уурын албаны мэдээлснээр даваа эсвэл мягмар гарагт Английн өмнөд хэсэгт агаарын хэм анх удаа Цельсийн 40 хэмийг давж магадгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Түймэр,