Лхагва гарагт Австралид Ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдол рекорд түвшинд ойртсон тул эрх баригчид хүмүүсийг гэрээсээ ажиллахыг уриалж, амны хаалт зүүж, яаралтай нэмэлт тунд хамрагдахыг зөвлөжээ.
Австралид сүүлийн долоо хоногт 300,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба халдварлах өндөр чадвартай “BA.4”, “BA.5” дэд хувилбаруудаас үүдэлтэй “Омикрон”-ы гурав дахь давлагаа дэгдээд байна. Эрх баригчдын мэдээлснээр бодит тоо үүнээс хоёр дахин их байж магадгүй гэж анхааруулжээ. Лхагва гарагт 53,850 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол байна.
Ерөнхий сайд Энтони Албанезе вирусийн тархалтыг зогсоохын тулд дотор орчинд амны хаалт заавал зүүх зэрэг хатуу хязгаарлалтыг сэргээх шахалтыг эсэргүүцэж байгаа ч сайн дураараа амны хаалт зүүхийг иргэдэдээ уриалжээ.
Үйлдвэрчний эвлэлүүд ажил олгогчдыг ажилтнуудынхаа төлөө илүү их зүйлийг хийхийг уриалж байгаа энэ үед Албанез бизнес эрхлэгчид болон ажилчдыг хоорондоо зохицон, гэрээсээ ажиллах зохицуулалт хийхийг санал болгов.
Мөн Австралийн эмнэлгийн ахлах мэргэжилтэн Пол Келли эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо удахгүй дээд хэмжээнд хүрнэ гэж анхааруулаад, ажилчдаа гэрээс нь ажиллуулахыг бизнес эрхлэгчдэд уриалсан байна.
Албан ёсны мэдээллээс харвал одоогоор Ковид-19-өөр халдварласан 5,350 орчим хүн эмнэлэгт хэвтэж байгаа нь “BA.1”-ийн дэгдэлтийн үеэр нэгдүгээр сард бүртгэгдсэн 5,390-ийн дээд амжилтаас холгүй байна.
Эрх баригчид ирэх долоо хоногт Австралид сая тохиолдол шинээр бүртгэгдэж болзошгүй гэж анхааруулаад, вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөжээ.
Одоогийн байдлаар Австралид 16-аас дээш насны хүмүүсийн 95 хувь нь хоёр тунд хамрагдсан бол хүн амын 71 хувь нь гурав ба түүнээс дээш тундаа хамрагдсан байна.
Эх сурвалж: Reuters