Долдугаар сарын 21-нд Киргизэд болсон Тав Азийн таван ерөнхийлөгч нарын оролцсон бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тажикистан, Туркменистан найрамдал, хамтын ажиллагааны тухай шинэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан бол Узбекистан, Киргиз, Казахстан гэрээ байгуулсан байна.

Тажикистан, Туркменистан “21-р зуунд Төв Азийг хөгжүүлэх найрамдал, хөршийн хамтын ажиллагаа”-ны тухай хэлэлцээрт нэгдэхийн өмнө эхлээд дотоододоо шийдвэрлэх журмууд байгааг мэдэгдсэн байна.

Шинжээчид үүнийг хоосон шалтаг хэмээн үзэж байна. Учир нь Тажикистан, Туркменстан зэрэг дарангуйлагч орнуудад улс төрийн бүх томоохон шийдвэрийг ард түмэн, парламент биш ерөнхийлөгч нь дангаараа гаргадаг.

Туркменистан улс нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн гэрээ хэлэлцээрүүд болон интеграцийн санаачилгуудаас байнга зайлсхийж ирсэн.

Харин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон шинэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаныг олон удаа ширүүн мөргөлдөөн гарч, олон арван хүн амь үрэгдэж, байшин барилга сүйдэж, олон мянган хүн дүрвэсэн Тажикистан, Киргизийн хооронд удаан үргэлжилсэн хилийн маргаантай холбон тайлбарлаж байна.

Мөн Тажикистан улс нь Москвагаас ихээхэн хамааралтай бөгөөд “Москваг уурлуулахаас айсан” гэж зарим нь үзэж байна.

Казахстан, Киргизстан, Узбекистан улсын гарын үсэг зурсан гэрээний бүрэн болон эцсийн эх бичвэрийг шууд олон нийтэд мэдээлээгүй.

Гэхдээ эдгээр улсуудын засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр улс орнууд өөр хоорондоо хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэнэ хэмээн заналхийлэхгүй, энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж, аливаа сорилт, аюулгүй байдлын заналхийллийн эсрэг хүчин чармайлтаа зохицуулна гэж заажээ.

Эх сурвалж: RFE/RL

#Казахстан, #Киргиз, #Тажикстан, #Туркменистан, #Узбекистан,