Лхагва гарагт Филиппиний Лузон аралд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хойд Абра мужийн нэг эмнэлэг болон бусад барилга байгууламжид ноцтой хохирол учирч, нийслэл Манила хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн гэж АНУ-ын Геологийн алба мэдэгдэв.

Газар хөдлөлтийн дараа барилга хэсэгчлэн нурсан тул Абра мужийн нэг эмнэлгийг нүүлгэн шилжүүлжээ. Аюулын үеэр хүний ​​амь нас эрсдээгүй гэж мужийн Лагангиланг хотын захирагч Ровелин Вилламор мэдэгдэв.

Мөн тэрээр цахилгаан хангамж тасалдсан тухай орон нутгийн радиод ярьжээ. Түүний хэлснээр цахилгаан хангамж аюулын үед автоматаар тасардаг байна.

Абра мужийн олон нийтийн мэдээллийн алба “Facebook” хуудсандаа эвдэрч сүйдсэн барилгууд, асар том хагарал үүссэн хана нурж буйг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.

Газар хөдлөлтийн голомт Долорес хотоос зүүн урд зүгт 11 км-ийн зайд, 10 км-ийн гүнд болсон байна.

“Абра болон ойролцоох мужуудад бид анхаарч ажиллаж байна. Энд хүчтэй газар хөдлөлт болсон. Бид газар хөдлөлтийн дараах чичиргээ хүчтэй байх болов уу гэж таамаглаж байна” гэж Филиппиний газар хөдлөлт судлалын агентлагийн захирал Ренато Солидум “DZMM” радиод ярьжээ.

Газар хөдлөлт Манила хотод ч мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараа хотын метроны төмөр замын системүүд хөдөлгөөнгүй болсон гэж тус улсын Зам тээврийн яам мэдэгдэв.

Нийслэл дэх сенатын байрыг мөн нүүлгэн шилжүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Филиппин,