АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Малайзад хүргэсэн АНУ-ын нисэх хүчний онгоц Борнео руу чиглэн нисэж байгаад Филиппиний зүг эргэжээ.
Тус онгоцны хөдөлгөөнийг “Flightradar24” сайт дээр 300 мянга орчим хүн ажиглаж байна.
“SPAR19” нислэгт Пелоси болон бусад төлөөлөгч нар суусан эсэх нь тодорхойгүй байна. Онгоц 15:42 цагт Малайзын Куала-Лумпураас хөдөлсөн ба Филиппин рүү эргэхээсээ өмнө Өмнөд Хятадын тэнгисийг тойрсон маршрутаар зүүн тийш Борнео руу нисэж байсан юм.
Өмнө нь мэдээлснээр эх сурвалжууд Пелосиг мягмар гарагт орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд Тайпэйд газардана гэж мэдэгдээд байгаа.
Куала-Лумпураас Тайванийн нийслэл Тайпэй рүү нисдэг ердийн нислэг Өмнөд Хятадын тэнгисийг гаталдаг бөгөөд ердийн нислэгийн хугацаа тав хүрэхгүй цаг үргэлжилдэг байна.
“SPAR19”-тай адил АНУ-ын агаарын хүчний хоёр дахь онгоц мягмар гарагийн өглөө Куала-Лумпурт газардсан ч нислэгийн хяналтын “Flightradar24” сайтын мэдээлснээр “SPAR20” Малайзын нийслэлээс гараагүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#Flightradar24, #АНУ, #Нэнси Пелоси, #ХЯтад,