Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Оросын Хар тэнгисийн Сочи хотод уулзах гэж байна. Хоёр орны удирдагч нар сүүлийн нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм.

Украины үр тариаг чөлөөлөх тухай саяхан байгуулсан хэлэлцээр, Сирийн Курдийн хүчний эсрэг Туркийн шинэ довтолгоонд Орос дэмжлэг үзүүлэх эсэх зэрэг асуудлууд тэдний хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Турк, НҮБ-ын зуучлалаар Орос, Украины хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу мөргөлдөөн эхэлснээс хойших анхны Украины үр тариаг тээвэрлэсэн хөлөг онгоц Хар тэнгисээс хөдөлсний дараа уулзалт болж байна.

Туркийн удирдагч Укран, Оросын газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг сэргээж, дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг намжаах хэлэлцээрийг амжилттай зуучилсан нь олон улсад түүний нэр хүндийг бэхжүүлсэн.

Лондонгийн Кингс коллежийн Ойрх Дорнод судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Эйюп Эрсой “Үр тарианы хэлэлцээрт үүрэг гүйцэтгэснээр Турк улс өөрийгөө Оросын олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцах дипломат суваг болж чадна гэдгээ харуулсан” гэж тайлбарлав.

Сочид болох уулзалтын үеэр Эрдоган Сирийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж буй томоохон ажиллагаанд Москвагийн зүгээс зөвшөөрөл авах асуудлыг голчлон анхаарна гэж шинжээчид үзэж байна.

Орос улс нь Сирийн хойд хэсгийн агаарын орон зайн ихэнх хэсгийг хянадаг тул Туркийн төлөвлөж буй цэргийн ажиллагаанд Москвагийн хамтын ажиллагаа нэн чухал юм.

Мөн уулзалтын үеэр хоёр орны удирдагч нар эрчим хүч, нисгэгчгүй онгоцны асуудлаар хэлэлцээр хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Путин, #Эрдоган,