Хэрвээ та КОВИД-19 талаар, вакцины талаар, эмчилгээний талаар, хэрхэн хаанаас анх тарж эхэлсэн талаар ШУ-ны ҮНДЭСЛЭЛТЭЙ итгэж болохуйц МЭДЭЭЛЭЛ авмаар байгаа бол CNN сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч, анагаах ухааны доктор Санжэй Гуптагын бичсэн энэхүү номоос ойлгомжтой, бүрэн дэлгэрэнгүй хариултуудыг аваарай.

Цаашлаад цар тахал илүү олон дахидаг, магадгүй бүр илүү үхлийн аюултай болсон шинэ эринд бид бэлтгэх хэрэгтэй гэж Гупта үзэж байгаа аж.

Бид энэ цар тахлын талаар юу мэдэж авсан бэ, дараагийн цар тахалд хэрхэн бэлтгэх вэ, эсвэл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

КОВИД-19-тэй хийж буй тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж буй, америкчуудын хайртай сурвалжлагч, доктор Санжэй Гупта цар тахал эхэлсэн цагаас хойш байшингийнхаа зоорийн давхарт студи болгож зассан өрөөнөөсөө хийж буй оргил цагийн мэдээгээ бараг алгасаагүй (тархины мэс засал хийхээс бусад үед) юм. Нийгмийн эрүүл мэндийн салбарын дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд, эмчилгээний арга, эм олохыг хичээж буй хөшигний цаадах эрдэмтэдтэй ярилцах зэргээр өрнөж буй эмгэнэлт явдлыг дотроос нь сурвалжлах боломж түүнд байсан билээ. Одоо тэрээр чухам юу болж өнгөрсөн тухай бидний бүх асуултад хариулахаас гадна ойрын жилүүдэд манай ертөнц хэрхэн өөрчлөгдөх тухай, тэр ч бүү хэл бид хэзээ “хэвийн амьдрал”-даа эргэж орох тухай асуултуудад ч хариулсан энэ номоороо өөрийн үзэж мэдсэнийг та бидэнтэй хуваалцаж байна.

“Гупта КОВИД-ын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнээс хийсэн гайхалтай сурвалжилгууддаа үндэслэн амьдралын бодит мэргэн ухаанаар дүүрэн ном бүтээж, цар тахлын эринд бид хэрхэн илүү тэсвэртэй болох тухай бичсэн байна. Итгэл найдвар, өөдрөг үзлээр дүүрэн энэ ном хүмүүст ирээдүйд хэрхэн зүг чигээ олох талаар үндэслэлтэй төсөөлөл өгөхийн тулд ойрмогхон өнгөрсөн үеийн сургамжид тулгуурлажээ.

Зохиогчийн тухай: Эммигийн шагналт, доктор Санжэй Гупта CNN сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч бөгөөд “Chasing Life” (өмнө нь Coronavirus: Fact vs. Fiction нэртэй байсан) подкастыг хөтлөн явуулдаг билээ. “Chasing Life”, “Cheating Death”, “Monday Mornings”, “Keep Sharp” бестселлер номуудын зохиогч доктор Гупта Атланта хотод амьдардаг бөгөөд Эмори их сургуулийн тархины мэс заслын дэд профессор хүн юм.

#шинэ ном,