Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт энэ сарын 12-14-нд соёлын биет бус өвийн наадам болох гэж байна.

21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн өвлөн уламжлагчид хүрэлцэн ирэх бөгөөд фестивалийг Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ. Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна.

Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” хэлнэ хэмээн “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ” хуульд тодорхойлсон байдаг.

Монгол Улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:

1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008),

2. Монгол ардын уртын дуу (2008),

3. Монгол наадам (2010),

4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010),

5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010),

6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013),

7. Шагайн харваа (2014),

8. Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг 8 өвийг;

ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад:

1. Монгол тууль (2009),

2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009),

3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009),

4. Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011),

5. Монгол уран бичлэг (2013),

6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015),

7. Уул овоо тахих монгол зан үйл (2017) зэрэг 7, нийт 15 өвийн төрөл зүйлийг бүртгүүлсэн байна.

Манай улс өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг:

(1) Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд,

(2) Ардын язгуур урлаг,

(3) Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага,

(4) Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл,

(5) Уламжлалт арга ухаан,

(6) Мал маллах арга ухаан,

(7) Уламжлалт гар урлал зэрэг долоон ай савд хуваан авч үздэг.

Мөн, Монгол Улсын “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д соёлын биет бус өвийн долоон ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д долоон ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагдсан байдаг.

Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д 102 өвлөн уламжлагч бүртгэгдсэн бол 2022 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн анхан шатны бүртгэлд 11189 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна.

Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заасан байдаг.

2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол - 2018” соёлын биет бус өвийн их наадмыг ЮНЕСКО-ийн 2003 онд батлагдсан “Соёлын биет бус өвийн хамгаалах тухай Конвенц”-ийн зарчим, үзэл баримтлалын дагуу 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагчийг хамруулан зохион байгуулсан билээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар соёлын бүтээлч үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн худалдаа, Монголын уламжлалт идээ ундааны үзэсгэлэн, 21 аймаг, нийслэлийн отог, соёлын биет бус өвийн 7 ай сав тус бүрээр Соёлын өвийн хүрээ, Үндэсний спортын хүрээ байгуулагдаж тус бүр олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Мөн 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа болох юм.

Өнө эртний түүхийн улбаатай, нүүдэлчин соёлтой улс орны хувьд тус наадмыг 2023 оноос “Дэлхийн Нүүдэлчдийн Их Наадам” болгон зохион байгуулж, 2026 онд дэлхийн нүүдэлчдийн төв гэсэн статустай улс болох, тухайн арга хэмжээнд 50-80 улс орон оролцдог томоохон фестиваль болгон хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

#онцолсон, #“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль,