Дэлхийн хамгийн том мөсөн бүрхүүлийн хувь заяа хүн төрөлхтний гарт байгааг судалгааны үр дүн харуулсан тухай Guardian мэдээллээ. Хэрэв дэлхийн дулаарлын нэмэгдэхүүнийг хоёр хэмээр хязгаарлаж чадвал Зүүн Антарктидын өргөн уудам мөсөн бүрхүүл тогтвортой байх боломжтой, эсрэгээрээ агаарын хэм нэмэгдсээр байвал мөсөн бүрхүүл хайлж, далайн түвшин олон метрээр дээшилж болзошгүй байна.

Зүүн Антарктидын мөсөн бүрхүүл (EAIS) нь дэлхийн мөсөн голын дийлэнх хувийг эзэлдэг. Хэрэв EAIS-ын бүх мөс хайлбал далайн түвшин 52 метрээр нэмэгдэнэ. Өмнө нь эрдэмтэд EAIS-ыг тогтвортой гэж үзэж байсан ч одоо эмзэг байгааг анхааруулж байна.

Уулын мөсөн голууд болон Гренландын мөсөн бүрхүүл хайлахаас гадна усны хэм нэмэгдэхийн хэрээр далайн ус хэмжээгээр тэлдэг тул өнөөдөр далайн түвшин сүүлийн 3,000 жилтэй харьцуулахад хамгийн хурднаар нэмэгдэж байна. Далайн түвшин хэдхэн метрээр дээшлэхэд дэлхийн газрын зургийг дахин зурах шаардлага үүсэж, Нью-Йоркоос эхлээд Шанхай хүртэл далайн эргийн хотуудын сая сая хүмүүст ноцтой үр дагавар авчрах юм.

Далайн түвшинг долоон метр хүртэл өсгөх боломжтой Гренландын мөсөн бүрхүүл туйлын ирмэг дээр байгаа бөгөөд үүний дараа мөсний хайлах явц улам хурдасна гэж эрдэмтэд 2021 онд анхааруулж байв.

Харин ойрын хэдэн арван жилд хэр хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулахаас хамаарч мөсний хайлах явцыг удаашруулж, далайн түвшний өсөлтийг зогсоох боломжтой гэж судлаачид харж байна.

Судалгаанаас харвал дэлхийн дулаарлыг 2015 оны Парисын цаг уурын гэрээнд заасны дагуу дулааны нэмэгдэхүүнийг Цельсийн хоёр хэмд барьж чадвал EAIS-ийн хайлалт удааширч 2300 он гэхэд далайн түвшин 0.5м-ээс бага хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Гэвч нүүрсхүчлийн хийн өндөр ялгарал, агаарын хэмийн өсөлт үргэлжилсээр, дулаарал хоёр хэмийг давбал 2300 он гэхэд 1.5-3м хүртэл, 2500 он гэхэд таван метр хүртэл өсөж магадгүй байна.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар эрдэмтэд EAIS-ийн дэлхийн дулааралд хэр өртөж байгааг үнэлэхдээ өнгөрсөн хугацаанд агаарын хэм нэмэгдэхэд EAIS хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсан талаарх мэдээлэл, одоо болж буй өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл, компьютер симуляц зэргийг ашиглажээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Антарктид, #Антарктидын мөсөн бүрхүүл,