Пүрэв гарагт Латвийн парламент Оросыг терроризмыг дэмжигч орон гэж албан ёсоор зарлалаа.
Латвийн парламентын тогтоолд дурдсанаар тус улс Украин дахь Оросын цэргүүдийн үйл ажиллагааг терроризм гэж хүлээн зөвшөөрөөд, “Оросыг терроризмыг дэмжигч улс” гэж тодорхойлсон байна.
Мөн парламентын вебсайтад нийтэлсэн мэдэгдэлдээ Европын холбооны орнуудыг Орос, Беларусын иргэдэд аялал жуулчлал болон нэвтрэх виз олгохоо нэн даруй зогсоохыг уриалжээ.
Мэдэгдэлд “Беларусын дэглэмийн дэмжлэг, оролцоотойгоор Оросын Холбооны Улсын Украинд хийсэн цэргийн түрэмгийлэл, өргөн цар хүрээтэй дайралтыг манай парламентын гишүүд эрс зэмлэн буруушааж, Евро-Атлантын хамтын нийгэмлэг болон түүний түнш орнуудыг Оросын эсрэг бүх талын хориг арга хэмжээг яаралтай эрчимжүүлж, хэрэгжүүлэхийг уриалж байна” гэж бичсэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Латвийн парламентын тогтоолд талархаж буйгаа илэрхийлэв.
Тэрээр “Бусад муж, байгууллагуудыг мөн адил уг тогтоолыг дагахыг уриалж байна” гэж “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: Tass

#латви, #ОХУ, #Украины дайн,