Европын сансрын агентлаг (ESA) Оросын “Союз” пуужинг Илон Маскийн “SpaceX”-ээр орлуулахаар тус компанитай техникийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж эхэлжээ.
“ESA” нь “SpaceX”-ээс гадна Япон, Энэтхэг зэрэг хувилбаруудыг авч хэлэлцэж байгаа аж. Эцсийн шийдвэр нь тус агентлагийн хөгжүүлж буй “Ariane 6” пуужингийн бүтээн байгуулалтаас хамаарах төлөвтэй байна.
“ESA”-ийн тэргүүн Йозеф Ашбахер “Бидний хэлэлцэж байгаа хоёр болон хагас хувилбар байгаа. Нэг нь ‘SpaceX’ гэдэг нь ойлгомжтой. Өөр нэг нь Япон байж магадгүй. Япон улс дараагийн үеийн пуужингийнхаа нээлтийн нислэгийг хүлээж байна. Өөр нэг хувилбар нь Энэтхэг байж магадгүй” гэж “Reuters” агентлагт ярьжээ.
Тэрээр цааш нь “Эдгээрээс ’SpaceX’-ийн ажиллагаа илүү бөгөөд бидний хүсэж байгаа зүйлтэй таарна” гэжээ.
Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, яриа хэлэлцээр зөвхөн судалгаа шинжилгээний шатанд явж байгаа аж.
Оросын Украин дахь түрэмгийлэл “SpaceX”-ийн “Falcon 9”-ийн хувьд сайн үр дагавар дагуулсан. Хориг арга хэмжээний улмаас Оросын сансрын салбар баруунаас улам бүр тусгаарлагдаж байгаа ба “Роскосмос”-оос харилцаагаа тасалсан үйлчлүүлэгчид “Falcon 9”-д найдахаас өөр аргагүй болсон юм.
“SpaceX”-ийн “Starlink” хиймэл дагуулын интернет төслийн өрсөлдөгч “OneWeb” фирм гуравдугаар сард “Falcon 9”-ийг нэг удаа хөөргөх захиалга өгсөн бол энэ даваа гарагт “Northrop Grumman” НАСА-гийн ачааг Олон улсын сансрын станц руу тээвэрлэх гурван удаагийн “Falcon 9”-ийн нислэгийг захиалаад байна.
Европ өнөөг хүртэл бага оврын ачааны хувьд Италийн “Vega”, дунд оврын ачаанд Оросын “Союз”, хүнд даацын хувьд “Ariane 5” пуужингуудыг ашиглаж байв. Дараагийн үеийн “Vega C” өнгөрсөн сард нээлтээ хийсэн бол шинэ “Ariane 6”-ийн нислэг ирэх жил хүртэл хойшлогдсон.
Иймд “Ariane 6” бэлэн болох хүртэл “ESA”-д нөөц шийдэл хэрэг болсон нь энэ юм.
Ашбахерийн хэлснээр “Ariane 6”-ийн илүү нарийн хуваарь 10-р сард тодорхой болох бөгөөд үүний дараа нөөц төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, 11-р сард агентлагийн 22 улсын сайд нарт танилцуулна гэв.
Эх сурвалж: Reuters

#Европын сансрын агентлаг, #ОХУ,