Эрүүл мэндийн ажилтнуудын өдрийг тохиолдуулан Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хамт олон эмч, сувилагч нараа шагнаж, урамшууллаа. Мөн энэ өдөр Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнгийн нэрэмжит шагналыг гурван эмчид олгосон юм.
Тодруулбал,
Ажиа Гэгээнтэн Лувсантүвдэн "Эрүүл мэндийн ажилтнуудын баярын өдрийн арга хэмжээнд ирсэндээ баяртай байна. Би 2011 оноос эхлэн Эх нялхаст хүүхдийн хавдрын салбарын байрыг барих завшаан тохиож, буян хийж байв. Одоог хүртэл та бүхэнтэйгээ холбоотой байгаа.
Та бүхэн тун сайхан ажил хийж, олон нийтэд буян хийсээр ирсэн билээ. Та бүхний ажил үйлс өдрөөс өдөрт сайхан байхын ерөөл өргөе" гэлээ.
Ташрамд, Ажиа гэгээнтний санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын эмнэлгийг барьсан бол энэ удаад Ахмадуудын хөгжлийн төвийг барьж, ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

#онцолсон, #Ажиа гэгээнтэн, #ЭХЭМҮТ,