Өнгөрсөн есөн өдрийн хугацаанд Крымийн хойг дахь Оросын цэргийн баазуудад удаа дараа дэлбэрэлт болсны дараа Оросын Хар тэнгисийн флотын командлагчийг сольсон тухай “РИА” агентлаг лхагва гарагт эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Хэрэв энэ мэдээ батлагдвал командлагч Игорь Осиповыг огцруулсан нь Орос улс Украинд халдан довтолсноос хойш бараг зургаан сарын хугацаанд цэргийн албан тушаалтныг халсан хамгийн онцлох үйл явдал болох бөгөөд энэ хугацаанд Орос улс хүн хүч, техник хэрэгслээр ихээхэн хохирол амссан.
Төрийн өмчит “РИА” агентлагийн мэдээлснээр шинэ дарга Виктор Соколовыг Севастополь боомт дахь флотын цэргийн зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.
Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байгаа энэ үед шинэ томилгоог олон нийтэд зарлаагүй нь “хэвийн” үзэгдэл гэж нэгэн эх сурвалж хэлэв. Дотооддоо нэр хүндтэй түүхтэй Хар тэнгисийн флот нь дайн эхэлснээс хойш хэд хэдэн удаа томоохон хохирол амссан.
Дөрөвдүгээр сард Украины хүчин “Москва” нэртэй Оросын бахархал болсон байлдааны хөлөг онгоцонд “Neptune” буюу Далай ван пуужингаар цохилт өгсний улмаас хөлөг галд автаж, живсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Крымийн баруун өмнөд хэсэгт, Севастополь дахь флотын төв байрны ойролцоо байрладаг Саки агаарын баазад хэд хэдэн дэлбэрэлт болж, найман байлдааны онгоц устгагдсан.
Дараа нь энэ мягмар гарагт Крымийн хойд хэсэгт байрлах цэргийн баазын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсон. Орос үүнийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэсэн бол Украины тал халдлагыг үйлдсэн гэдгээ цухуйлгав.
Хар тэнгисийн флот нь Украины тэнгисийн цэргийн флотоос хамаагүй том бөгөөд 1783 онд Хатан хаан Екатеринагийн удирдлага дор байгуулагдсан цагаасаа хойш үндэсний бахархал байсаар ирсэн. Өмнөх командлагч 49 настай Осипов нь 2019 оны тавдугаар сараас хойш командлагчийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Түүнийг орлох 60 настай Соколов 1980-1990-ээд онд мина тээгч хөлөг онгоц, ангиудыг удирдаж байсан арвин туршлагатай, дараа нь Номхон далай болон Хойд флотод хэд хэдэн албан тушаал хашиж, хамгийн сүүлд Осиповын орлогчоор ажиллаж байжээ. 2020 оноос хойш тэрээр нэр хүндтэй цэргийн академийг удирдсан байна.
Эх сурвалж: Reuters

#Путин,