ХХ зуунд Монгол Улсын хүн ам эрчимтэй өссөн гэж үздэг. Тодруулбал, 1935 оноос 2010 он хүртэл нийт есөн удаа хүн амын тооллого явуулжээ.

1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский шинжилгээний анги Монгол Улсын хүн амыг тоолж 647.5 мянга хүн амтай гэж үзсэн. Энэхүү тооллогот Монголд худалдаа наймаа, ажил эрхэлдэг хятад, орос хүмүүсийг тоонд оруулсан бол Ховдын хязгаар, Хөвсгөл нуурын урианхай, Богдын Их шавийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн тоо ороогүй юм. 1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган 1918 оноос 17 жилийн дараа 90.7 мянган хүнээр буюу жилийн дундаж өсөлт 0.77 хувь байсан.

1956 онд 845.5 мянган хүнтэй болж, 1962 онд анх удаа 1017.1 мянга буюу нэг сая хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. 1969 онд 1197.6 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ. 1979 онд 1595.0 мянга болсон нь Монгол Улсын хүн амын өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм. 1989 оны тооллогоор 2044.0 мянган хүн тооллогдсон. Энэ хугацаанд БНМАУ хоёр сая иргэнтэй болсон. 1988 оны долдугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан. Энэ үед жилийн дундаж өсөлт 2.5 хувьтай байсан. 2000 онд Монгол Улсын 8 дахь удаагийн хүн амын тооллого явагдаж 2373.5 мянга болж, жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай болж буурсан. 1990-ээд оны эхнээс зах зээлийн харилцаанд шилжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт зэрэг олон шалтгаан нөлөөлжээ. 2010 оны тооллогоор 2754.6 мянга болсон. Харин 2015 онд 1 дүгээр сарын 24-нд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн юм.

Монгол Улсын хүн ам:

- 1962 онд 1 сая

- 1988 онд 2 сая

- 2015 онд 3 сая хүрч байсан бол Хүн амын хэтийн шинэчилсэн тооцоогоор:

- 2033 онд 4 сая

- 2048 онд 5 сая хүрэх төлөвтэй байна гэсэн судалгааг ҮСХ-ноос гаргажээ.

#онцолсон, #монгол улсын хүн ам, #хүн ам,