Байгалийн түүхийн музей нь хуучнаар Лениний музейн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сан хөмрөгийн зургаа орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Лениний музейн байрыг зарим хувийн хэвшлүүдээс чөлөөлж, барилгын гуравдугаар давхарт засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Соёлын сайд Ч.Номин энэ талаар “Байгалийн түүхийн музей байрлаж байгаа Лениний музей бол Соёлын яамны захиалгаар музейн зориулалтаар баригдсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Тийм ч учраас 2023 онд бүрэн хэмжээнд засварлах зураг төслийг боловсруулна. Цаашдаа Байгалийн түүхийн музей шинэ байранд орох учраас Лениний музейн эх төрхийг алдагдуулахгүйгээр засварын ажлыг хийнэ” гэлээ. Мөн одоогийн хийгдэж байгаа урсгал засварыг хийхдээ боржин, гантиг чулуун хийцийн шал, ханыг гэмтээхгүй, эх төрхийг ямар нэг байдлаар өөрчлөхгүй байхыг үүрэг болгов.
Түүнчлэн музейн гадна тохижилт, барилгатай залгаа үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газартай холбогдох асуудлыг судалж, үндэсний хэв маяг бүхий архитектурын барилгын өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулах, барилгын өөрийн орон зайг хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байгаа.

#онцолсон, #Байгалийн түүхийн музей, #Лениний музей,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557