Германы засгийн газар өвлийн улиралд эрчим хүч хэмнэх багц арга хэмжээг баталжээ. Шинэ журмын дагуу олон нийтийн барилга байгууламжийн гэрэлтүүлэг, халаалтын хэрэглээг хязгаарлах зэргээр байгалийн хийн хэрэглээг хоёр хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Тус улсын Эдийн засгийн сайд уг арга хэмжээг хэрэгжүүлснээр өрхүүд, компаниуд болон төрийн байгууллагууд хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 10.8 тэрбум евро хэмнэнэ гэж мэдэгдэв.

Шинэ арга хэмжээ нь тус улсын Оросын байгалийн хийн хараат байдлыг бууруулах ажлын нэг хэсэг юм.

Орос Украин руу довтлохоос өмнө Герман байгалийн хийн хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос авдаг байсан бол одоо 35 хувь хүртэл бууруулж, цаашид Оросын байгалийн хийн импортыг бүрмөсөн зогсоохоо амласан.

Мөн Орос улс Герман руу чиглэсэн “Хойд урсгал 1” хоолойгоор дамжуулж буй хийн урсгалыг 20 хувьд хүртэл бууруулсан нь энэ өвөл хийн нийлүүлэлтээ бүрмөсөн хааж магадгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид Оросын эрчим хүчний импортын хараат байдлаас аль болох хурдан ангижрахыг хүсэж байна... Шинэ арга хэмжээний тусламжтайгаар бид эрчим хүч хэмнэх боловч энэ нь хангалттай биш” гэж мэдэгдэв.

Шинээр баталсан арга хэмжээний дагуу есдүгээр сараас эхлэн эмнэлэг, асрах газар зэрэг байгууллагуудаас бусад нийтийн барилгуудын халаалтыг Цельсийн 19 хэмээс хэтрүүлэхгүй байж, орц, коридор, үүдний танхимын халаалтыг бүрэн унтраах гэнэ.

Мөн олон нийтийн дурсгалт газар, барилгуудын гаднах гэрэлтүүлгийг унтраах бол дэлгүүрүүдийн гэрэлтүүлгийг шөнийн цагаар хориглож магадгүй байна.

Хувийн усан бассейны халаалтыг мөн хориглож, нүүрс, газрын тосыг төмөр замаар тээвэрлэхэд зорчигч тээврээс илүү давуу эрх олгохоор болсон байна.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд хувийн хэрэглээгээ хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгөх кампанит ажил явуулахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний хомсдолоос болж өвөлжилт хүндэрч магадгүй байгаа энэ үед тус улс шингэрүүлсэн хийн хоёр терминалыг Хойд тэнгисийн эрэг дээр байгуулж, нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Европын холбооны ихэнх гишүүн орнууд энэ өвөл байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Гэхдээ ноцтой хомсдол үүссэн тохиолдолд энэ заалтыг заавал биелүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, Испани улс эрчим хүч хэмнэхийн тулд нийтийн болон томоохон худалдааны барилга байгууламжийн агааржуулагч, халаалтын хэмийг хязгаарлах дүрмийг аль хэдийнээ тогтоожээ.

Лхагва гарагт Швейцарын Эрчим хүчний сайд эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд ЕХ-ны төлөвлөгөөг дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн тус улсын цахилгаан эрчим хүчний хорооноос Оросын нийлүүлэлтээс шалтгаалан цахилгаан тасарч магадгүй тул айл өрхүүдэд лаа нөөцлөхийг зөвлөсөн бол энэ сарын эхээр эрчим хүчний сайд нь олон нийтийн барилгуудын халаалтыг зогсоох төлөвлөгөөн дээр ажиллахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#Герман улс, #Эрчим хүч,