Пакистаныг хамарсан их хэмжээний бороо болон үерийн аюулд 33 сая гаруй хүн нэрвэгдээд байна гэж тус улсын эрх баригч мэдэгдэв.
Зургадугаар сараас хойш орсон бороо цаг агаарын рекордыг эвдсээр байгаа бөгөөд үерийн улмаас 900 гаруй хүн нас бараад байгаа аж.
Пакистаны уур амьсгалын сайд Шерри Рехман тус улсыг “уур амьсгалаас үүдэлтэй хүмүүнлэгийн гамшиг”-тай тэмцэж байна гэж хэлээд, бэлэн мөнгөний хомсдолд орсон тул олон улсаас нэмэлт тусламж үзүүлэхийг уриалжээ.
Түүний хэлснээр тус улсад ихэвчлэн 3-4 удаагийн хур борооны мөчлөг болдог бол одоогоор найм дахь борооны мөчлөг нь үргэлжилж байна.
Мөн хур тунадасны хэмжээ нэмэгдэхийн хэрээр үерийн урсгал “цочирдмоор” хэмжээнд хүрсэн гэж Рехман хэлэв.
Зуны улирал эхэлснээс хойш Пакистан даяар 400,000 гаруй байшин сүйрч, 184,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж НҮБ-ын гамшгаас аврах агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна. Түүнчлэн өнөөг хүртэл байгалийн гамшигт гурван сая хүн шууд нэрвэгдээд байгаа гэв.
Харин Пакистаны Төлөвлөлт, хөгжлийн сайд Ахсан Икбал өмнө нь 30 сая орчим хүн буюу нийт хүн амын 15 орчим хувь нь бороо эсвэл үерт өртсөн гэж мэдэгдсэн.
Пакистаны өмнөд хэсэг бороонд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа бөгөөд ялангуяа Синд мужид наймдугаар сарын дундаж хур тунадасны хэмжээ бараг найм дахин нэмэгджээ. Тус бүс нутгийн эрх баригчид гэр орноосоо дүрвэсэн хүмүүст зориулж засгийн газраас нэг сая майхан хүссэн байна.
Эх сурвалж: BBC