Шиа лалын шашны зүтгэлтэн Моктада ас-Садр улс төрөөс огцрох шийдвэр гаргасны дараа даваа гарагт Иракийн нийслэл Багдад хотод эхэлсэн томоохон мөргөлдөөний улмаас 23 хүн амиа алджээ.
Өнгөрсөн аравдугаар сард болсон парламентын сонгуулиар аль-Садрын нам хамгийн олон суудал авсан ч Ираны дэмжлэгтэй намуудаас бүрдсэн бүлэгтэй шинэ засгийн газар байгуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй. Үүнээс болж Иракийн засгийн газар мухардмал байдалд орсон бөгөөд шиитийн өөр өөр фракцуудын хооронд олон сар үргэлжилсэн мөргөлдөөнийг өдөөсөн юм.
Нэгэн цагт Ираны холбоотон байсан ч Иракийн дотоод хэрэгт АНУ болон Ираны нөлөөг зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлээд байгаа аль-Садр улс төрийн амьдралаас гарч байгаагаа мэдэгдсэний дараа даваа гарагт нийслэл Багдадад хүчирхийлэл эхэлсэн.
Түүний дэмжигчид буюу Энх тайвны бригад гэгддэг хүчин Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин болон Иракийн аюулгүй байдлын хүчинтэй мөргөлдсөн байна.
Мөргөлдөөн засгийн газрын байр, гадаадын элчин сайдын яамд байрладаг хотын ногоон бүсийн эргэн тойронд төвлөрсөн ба Нидерландын элчин сайдын яамны ажилтнууд мөргөлдөөний улмаас Германы төлөөлөгчийн газар руу нүүхээс өөр аргагүй болжээ.
Эмх замбараагүй байдлын хариуд Иран улс Ирактай хилээ хаасан бөгөөд Кувейт иргэдээ тус улсаас яаралтай гарахыг уриалав.
Иракийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 380 орчим хүн шархдаж, 23 хүн амиа алдсан бөгөөд амиа алдагсад бүгд аль-Садрыг дэмжигчид байжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч үйл явдалд санаа зовж байгаагаа мэдэгдээд, нөхцөл байдлыг намжаахын тулд яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.
Үүнээс хойш, мягмар гарагт аль-Садр Иракийн ард түмнээс уучлалт гуйгаад, дэмжигчдэдээ хандан жагсаал цуглаанаа зогсоохыг уриалжээ.
Түүнийг үг хэлсний дараа дэмжигчид нь ногоон бүсийг орхисон бөгөөд Иракийн зэвсэгт хүчин орон даяар тогтоосон хөл хориогоо цуцалсан байна.
Эх сурвалж: BBC

#Ирак,