Японы өмнөд хэсэгт байрлах нэгэн асрамжийн газар өндөр настнуудтай харилцаж, тэднийг инээлгэх маш чухал ажилд бага насны хүүхдүүдийг авчээ.

Китакюүшюү хотын асрамжийн газарт ажилд орохын тулд дөрвөн нас хүрээгүй байх ёстой бөгөөд хүүхдүүд “хүссэн үедээ” ажилдаа ирэх боломжтой байна. Мөн цалинг нь живх болон хуурай сүүгээр төлдөг гэнэ.

Асран хамгаалагчид нь хүүхдийнхээ өмнөөс гэрээ байгуулах ба “өлсөх, нойрмоглох эсвэл сэтгэл санааны байдлаас шалтгаалан завсарлага авах боломжтой” гэж гэрээнд заасан байна.

Одоогийн байдлаар 30 гаруй хүүхэд уг хөтөлбөрт бүртгүүлж, 80 орчим настай 100 гаруй өндөр настны сэтгэл санааг сэргээх үүрэг хүлээсэн гэж асрамжийн газрын дарга Кимие Гондо мэдэгдэв. Тэрээр “Манай оршин суугчид хүүхдүүдийг хараад л инээмсэглэдэг” гэж AFP агентлагт ярьжээ.

Гондогийн хэлснээр ажлын хуваарь, ээлж солилцох зэрэг зүйлс байхгүй бөгөөд хүүхдүүдийн гол үүрэг, магадгүй цорын ганц үүрэг бол асран хамгаалагчийн хамт асрамжийн газраар “алхах” аж.

Асрамжийн газрын настнууд хүүхдүүдийг хараад баярлаж, тэдэнтэй мэндчилж, харилцан яриа өрнүүлж, эсвэл тэднийг тэвэрдэг байна.

Нэгэн настан “Тэд хүүхэд төрүүлж байсан үеийг маань санагдуулдаг” гэж орон нутгийн нэгэн телевизэд ярьжээ.

Зарим хүүхдүүд өндөр настнуудтай жинхэнэ өвөө эмээ, ач зээгийн харилцаа тогтоож чадсан бөгөөд одоогийн байдлаар уг систем маш сайн үр дүн үзүүлж байна гэж асрамжийн газрын захиргаа дүгнэжээ.

Эх сурвалж: Japan Today

#Япон улс,