АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ коронавирусний “омикрон” хувилбараас илүү сайн хамгаалах зорилгоор гарган авсан “COVID-19”-ийн шинэчилсэн хоёр вакцинд лхагва гарагт зөвшөөрөл олгожээ.

Ийнхүү зөвшөөрөл авсан нэг тунт вакцинуудыг өмнөх тунд хамрагдсанаас хамгийн багадаа хоёр сарын дараа тариулах боломжтой байна. Тодруулбал, “Pfizer” компанийн шинэчилсэн вакцинд 12 болон түүнээс дээш насныхан, “Moderna”-гийн вакцинд 18 болон түүнээс дээш насныхан хамрагдана.

Эдгээр вакцин нь коронавирусний анхны омгоос гадна АНУ-д төдийгүй дэлхийн бусад улс орнуудад сүүлийн үед давамгайлан тархах болоод буй “омикрон”-ы “BA.4”, “BA.5” дэд хувилбарын аль алиных нь эсрэг үйлчлэх юм.

“Намрын улирал ирж, хүмүүс битүү орчинд илүү их цагийг өнгөрөөх болж байгаа энэ үед одоогоор тархаж буй хувилбаруудаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шинэчилсэн вакцинд хамрагдахыг зөвлөж байна” гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газрын комиссар Роберт Калифф мэдэгджээ.

“Хүнс, эмийн чанарын хяналтын газар анхны вакцин болон “омикрон”-ы “BA.1” дэд хувилбарт зориулсан шинэчилсэн вакцины аюулгүй байдлын талаарх мэдээлэлд үндэслэн зөвшөөрөл олголоо. Гаж нөлөөний хувьд одоогоор хэрэглэж буй вакцинуудынхтай ижил төстэй байна” гэж тус байгууллага мэдээлсэн байна.

#АНУ, #вакцин, #Коронавирус,