Хятадын нэгэн фермийн эзэн Зуо Шяоёнг Монгол улсын өмнөд хилтэй залгаа, хөдөө малчин авна гэсэн зар нийтэлсэн нь цахим орчинд хамгийн их хандалт авсан сэдэв боллоо. Энэхүү ажлын байрны хоёр орон тоонд 700 гаруй хүн анкет ирүүлсний дотор Шанхай зэрэг томоохон хотуудын оффисын ажилтнууд, үйлдвэрийн ажилчид, тэр байтугай их сургууль төгсөгчид ч байжээ. Хятадын "Вэйбо" платформд тавигдсан уг зар хэдхэн цагийн дотор 59 сая хандалт авсан нь тус улсын хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй хямралыг харуулсан хэрэг болсон гэж мэргэжилтнүүд онцлов. Малчны ажлын байранд өргөдөл гаргагчдын 10 орчим хувь нь их сургуулиа дөнгөж төгссөн залуус байсан бол бусад нь өрийн дарамтад орсон, үйлдвэрийн хүнд нөхцөлд туйлдсан хүмүүс байсан аж. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадад албан ёсоор ажилгүйдлийн түвшин таван хувиас бага зэрэг өндөр байгаа ч бүрэн бус ажил эрхлэлт буюу мэргэжлийн бус, эсвэл бага цалинтай ажил хийх нь олонтаа байдаг. Мөн хувийн хэвшлийн орлого сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөөсөө хоцорсоор иржээ. Оффисын болон үйлдвэрийн ажилчид аль аль нь өдрийн найман цагаар, долоо хоногийн зургаан өдөр ажилладаг "996" гэх хатуу соёлд туйлдсаар байна.  Шинжээчдийн үзэж байгаагаар, Ираны дайнаас шалтгаалж үйлдвэрүүдийн өртөг нэмэгдсэн, хиймэл оюун ухааны хэрэглээ хурдассан, мөн энэ зун түүхэнд байгаагүй олон буюу 12.7 сая их сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд орж ирэх тул ойрын саруудад нөхцөл байдал улам дордож магадгүй байна. 

Фермийн эзэн Зуо зуны улиралд 2000 га талбайд бэлчээрт 3000 хонь хариулж, өвлийн улиралд саравч цэвэрлэх, мал тэжээх ажлыг гүйцэтгэх малчин хосыг хайж байжээ. Үүний тулд малчин тус бүрд сарын 8000 юанийн  цалин өгөх бөгөөд байр, хүнсээр үнэгүй хангах аж. Энэ нь Хятадын хувийн хэвшлийн дундаж цалин болох 6000 юаниас хавьгүй өндөр үнэлгээ юм.

Хятадын зах зээлийн судалгааны группийн гүйцэтгэх захирал Шон Рэйн хэлэхдээ, Шанхай хотод шилдэг сургуулийн магистрын зэрэг авсан залуус ийм хэмжээний цалин авахын төлөө өрсөлдддөг ч орлогынхоо ихэнхийг байрны түрээс, ахуйн хэрэглээнд зарцуулдаг аж.

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад,