“Битгий, боль” гэдэг үгүйсгэсэн шаардлагаа “Ингэе” гэдэг үгээр солих
Жишээ нь, “Битгий торт идээд бай” гэхийн оронд “Ээждээ ширээ засахад туслаад өгчих, тэгээд хамтдаа тортоо идье”, “Юм идэж байхдаа битгий ярь” гэхийн оронд “Миний хүү аман доторхоо зажилж дуусчихаад яривал ээж нь сайн ойлгоно” гэх. Эсвэл “Ханан дээр зурахаа боль” гэхийн оронд “Май, энэ цаас харандаа. Энэ цаасан дээр зур” гэж хэлж байгаарай.
Заримдаа “Хувцсаа хурдан өмс” гэлгүй “Хоёулаа хувцсаа уралдаж өмсөх үү? Би түрүүлнэ, харж байгаарай” гэсэн бяцхан сорил зохиох нь үр дүнтэй юм.
Хоёрын дундаас сонголт өгөх
Хааяа хоёр зүйлээс сонголт олгох нь хүүхдэд өөрийнх нь хүсэл сонирхлыг хүндэтгэж буйг ойлгуулдаг юм.
Жишээ нь, хувцаслах үед “Өмсөх хувцсаа чи өөрөө сонгох уу эсвэл би сонгох уу?” гэх, хоолны цагаар хүүхэд ширээний ард суухгүй тоглоод байвал “Чи өнөөдөр миний хажууд суух уу, аавынхаа хажууд суух уу?” гэх. Унтах цаг нь болсон бол “Өнөөдөр “Хараацай, хэдгэнэ хоёрыг” унших уу эсвэл “Гурван тоорой” үлгэр унших уу?” гэж хэлээрэй.
Хүүхэдтэйгээ зөвшилцөж сурах
Аав, ээжүүд хүүхэддээ аливаа зүйлийн үр дүнд анхаарлаа хандуулж байхыг зааж сургах хэрэгтэй. Жишээ нь, “Тоглоомоо хураа” гэснээс “Тоглоомоо хураавал бүгдээрээ бүжиглэх талбайтай болох юм байна” гэх. “Хичээлээ хий” гэснээс “Хичээлээ хурдан хийчихвэл найзуудтайгаа тоглох цаг гарна шүү дээ” гэх нь илүү үр дүнтэй шүү.
Хүүхэдтэйгээ нэг түвшинд зэрэгцэх
Хүүхэд таныг сонсохгүй, үгэнд орохгүй байвал өвдөглөж нэг түвшинд зэрэгцэн суугаад өөдөөс нь харж яриарай. Жишээ нь, хүүхэд чихэр идээгүйдээ уурлах үед түүнтэй нэг түвшинд суун, нүд рүү нь хараад “Чи чихэр идээгүйд гомдож байна тэ? – Тийн. Гэхдээ нэг дор олон чихэр идэхээр шүд хорхойдож гэдэс өвддөг тэ? – Тийн” гэх зэргээр сэтгэл хөдлөлийг нь ойлгуулах маш энгийн яриаг тайван өрнүүлээд үзээрэй.
Хамтарч хийх
Та хүүхэддээ ямар нэгэн юм хэлэх гээд очтол хүүхэд нэг зүйлд хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн хийж байвал доош зэрэгцэж суугаад юу хийж байгааг нь сонирхож асуугаарай. Аль болох хүүхдийнхээ нөхцөл байдлыг ойлгож, зөвлөж, хамт хийлцэхийг хичээ. Ийм “дасгал”-ыг тогтмол хийх нь хүүхэдтэйгээ дотно харилцаа тогтооход маш сайн арга юм шүү.
Жишээ нь, та хүүхдээ “хоолоо ид” гэж дууджээ. Хүүхэд “Одоохон” гэчихээд ер ирдэггүй. Энэ үед явж очоод яагаад ирэхгүй байгааг нь мэдэх хэрэгтэй. Хүүхэд тань хүүхэлдэйгээ бүүвэйлэх, тоглоомон машинаа зогсоолд байршуулах гээд юу ч хийж байсан түүнд нь тусалж, хамт дуусгасны дараа л хоолны ширээ рүүгээ хамт орж заншаарай.
Та дээрх аргуудыг бага багаар тууштай хэрэгжүүлсээр нэг л мэдэхэд цогцоор нь ашигладаг болсон байна. Гол нь өөрийнхөө тавих шаардлагадаа үнэнч байх ёстой юм шүү. Тухайлбал, “Шөлийг ингэж иддэг” гэж хэлээд шөлтэй халбагаа амандаа ойртуулж харуулах. “Надтай нам дуугаар харьц” гэсэн шаардлагаа өөрөө нам дуугаар хэлэх. “Битгий орил” гэсэн шаардлагаа орилж хэлэхгүй байгаарай.