-21 аймгийн 200 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн дэмжлэг үзүүлнэ-

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 2022 оны эхнээс хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төсөл нь КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Монгол орон даяар “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, бүх сумын эмч, сувилагч нарыг хамруулжээ.

Уг сургалтын хаалтын арга хэмжээ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хурлын танхимд маргааш болно. Энэ үеэр хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн дээжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөх. юм. Уг төслөөр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг үнэлэн Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, сонгогдсон нийт 200 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг хандивлаж байгаа.

Ингэснээр хөдөө орон нутгийн алсагдсан эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын үеийн болон бусад эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тусламж үйлчилгээнд төдийгүй хүнд өвчтнүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт зөөвөрлөхдөө илүү цэвэр хүчилтөрөгчийг баллоноор хэрэглэх боломжийг хүртээмжтэй болгоход дэмжлэг болох юм.

“Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоонд Ковид-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалт Улаанбаатар хот болон 18 аймгийн төвд нийт 21 аймгийн бүх сумын эмч нарыг хамруулан, орон даяар явагдсан юм.

#хүүхдийг ивээх сан, #эмч,