Японы хууль тогтоогчдын бараг тал хувь нь Эв нэгдлийн сүмтэй холбоотой болохыг дотоод шалгалтаар тогтоосон гэж эрх баригч нам пүрэв гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан. Хэрэгтэн Абэг Эв нэгдлийн сүмтэй илт холбоотой учраас хөнөөсөн гэж цагдаад мэдүүлсэн бөгөөд ээж нь сүмд их хэмжээний хандив өгсний улмаас гэр бүл нь дампуурч, амьдрал нь сүйрсэн тухай олон нийтийн сүлжээнд бичсэн байжээ.

Хэрэг явдлын дараа эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) болон Өмнөд Солонгост төвтэй Эв нэгдлийн сүм хоорондын харилцаа холбоо ил болж, олон нийтийн дунд маргаан дагуулсан. Улмаар “LDP” намын гишүүд болон сүм хоорондын холбоог шалгаж, Эв нэгдлийн сүмээс харилцаагаа бүрмөсөн тасална гэж мэдэгдсэн юм.

Энэ хүрээнд хийсэн шалгалтын үр дүнг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицу Мотеги пүрэв гарагт танилцуулжээ. Түүний хэлснээр “LDP” намын 379 гишүүний 179 нь сүмийн арга хэмжээнд оролцох, хандив хүлээн авах, сонгуулийн дэмжлэг авах зэргээр сүм болон түүний харьяа байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож байсан байна.

“LDP”-ийн хууль тогтоогчдын 96 нь сүм эсвэл түүний харьяа байгууллагуудын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бол 20 нь арга хэмжээнд үг хэлсэн гэж мэдэгджээ. Бараг 50 нь арга хэмжээнд оролцсоныхоо төлөө мөнгө авсан бол 29 нь хандив хүлээн авсан байна. Абэгийн дүү, Батлан ​​хамгаалахын сайд асан Нобуо Киши зэрэг 17 хүн сонгуулийн кампанит ажилдаа сүмийн гишүүдээс туслалцаа авчээ.

Гэсэн ч эрх баригч нам болон сүмийн хооронд албан ёсны холбоо сүлбээ байхгүй гэж Мотеги мэдэгдэв.

Ерөнхий сайд Фумио Кишида сэтгүүлчдэд хандан “Би намын шалгалтын үр дүнг нухацтай авч үзнэ. Цаашид олон нийтээс хардлага төрүүлэхгүйн тулд нам нийгэмд асуудал дагуулсан байгууллагуудтай холбоогоо тасалж, үүнийг намын бодлогод тусгана” гэж мэдэгдсэн байна.

Япон улс өмнө нь Солонгосын хойгийг колоничлож байсан ба Эв нэгдлийн сүм нь уг түүхийг ашиглаж, өвөг дээдсийнхээ нүглийн төлөөсөнд их хэмжээний хандив өргөхийг Япон дагагч нартаа уриалдаг байсан хэмээн шинжээчид үзэж байна. Гэвч Эв нэгдлийн сүм үүнийг үгүйсгээд байгаа.

Сөрөг хүчний хууль тогтоогч болон шүүмжлэгч нар Абэг шалгалтын тайлангаас хассан явдлыг шүүмжилжээ. Мөн шалгалтад орон нутгийн хууль тогтоогчдыг оруулаагүй нь судалгааг хангалтгүй гэж үзэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: AP

#Эв нэгдлийн сүм, #Япон улс,