Японы эрх баригчид эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд гадаадын жуулчдад зориулсан хилийн хязгаарлалтаа сулруулж магадгүй байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээлэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Сэйжи Кихара иен сул байгааг ашиглан гадаадаас жуулчин татах боломжтой, гэхдээ жуулчдыг татахын тулд цаашдын алхмуудыг хийх ёстой гэж орон нутгийн телевизэд ярьсан байна.
Өнгөрсөн долоо хоногт иенийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 24 жилд байгаагүй доод цэгтээ хүрч, 1.7 хувиар буурсан билээ.
Мөн Кихара гадаадаас жуулчин хүлээн авах хязгаарыг ойрын ирээдүйд цуцалж магадгүй талаар дурдсан байна.
Япон улс ковидын тархалтыг удаашруулах зорилгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын жуулчдад хилийн хатуу хориг тавьсан бөгөөд өнгөрсөн жил Токиогийн Олимпын наадамд хүртэл гадаадын зочдыг оролцохыг хориглосон юм.
Харин энэ сарын эхээр тус улсад нэвтрэхийг зөвшөөрсөн гадаадын жуулчдын тоог өдөрт 20,000 байсныг 50,000 болгон нэмэгдүүлж, жуулчид хөтөчтэй явах шаардлагагүй болж, нислэг эхлэхээс өмнө ковидын шинжилгээнд хамрагдаж, сөрөг хариу авсан байх шаардлагыг цуцалсан.
Зарим мэдээллээр засгийн газар аравдугаар сард өдөрт ирэх жуулчдын хязгаарыг бүрмөсөн халж магадгүй байна.
Үүний зэрэгцээ, Японы засгийн газар зарим орны жуулчдыг визний шаардлагаас чөлөөлөхөөр төлөвлөж байна гэж “Fuji News Network” даваа гарагт мэдээлэв.
Ерөнхий сайд Фумио Кишида энэ долоо хоногийн эхээр шийдвэрээ гаргах бөгөөд ингэснээр гадаадын иргэд заавал аялал жуулчлалын агентлагаар дамжин Японд зочлох шаардлагагүй болох юм.
Цар тахлын өмнө 68 улс, бүс нутгийн иргэд жуулчны виз авах шаардлагагүйгээр Япон улсад нэвтрэх эрхтэй байв.
Эх сурвалж: BBC

#Япон улс,