Уулын Карабахын газар нутагтай холбоотой олон арван жил үргэлжилсэн маргаан дахин сэргэж, Азербайжан, Арменийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн тухай Оросын мэдээллийн агентлагууд мягмар гарагийн өглөө мэдээлжээ.
Азербайжан улс 2020 онд зургаан долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний үр дүнд тус бүс нутагт бүрэн хяналтаа тогтоосон бөгөөд шинээр үүссэн мөргөлдөөнд цэргүүд нь хохирол амссан болохыг баталсан байна. Харин Армен улс 49 цэргээ алдсан гэж мэдэгдэв.
Азербайжаны Батлан хамгаалах яам “Азербайжаны зэвсэгт хүчний хэд хэдэн байрлал, хоргодох байр, цэгүүд ... Арменийн армийн анги нэгтгэлүүдийн янз бүрийн калибрын зэвсгүүд, тэр дундаа миномётын хүчтэй галд өртсөн. Үүний үр дүнд боловсон хүчин хохирч, цэргийн дэд бүтцэд хохирол учирлаа” гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагийн шөнө Арменийн хүчин хил дээр тагнуулын ажиллагаа явуулж, тус бүс рүү зэвсэг шилжүүлэн, тэслэх ажиллагаа явуулсан гэж Азербайжаны мэдэгдэлд дурджээ.
Харин Арменийн Батлан хамгаалах яам мягмар гарагийн шөнө Азербайжантай хил залгаа орших Жермук, Горис, Капан зэрэг хэд хэдэн хотод халдлага болсныг дурдаад, “Азербайжаны талын өргөн хэмжээний өдөөн хатгалгын үр дүнд эхэлсэн мөргөлдөөн үргэлжилсээр байна. Арменийн зэвсэгт хүчин пропорциональ хариу арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн байна.
Мөн Арменийн засгийн газар Оростой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний давуу талыг ашиглаж, Орос тэргүүтэй аюулгүй байдлын эвсэл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах гэж байгааг “Interfax” мэдээлжээ.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс гадна Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нартай утсаар ярьж, нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Блинкен талууд нөгөө талаа буруутгаж байгааг дурдаад, дайсагналаа нэн даруй зогсоохыг уриалсан бол Оросын Гадаад хэргийн яам мөн Армен, Азербайжаны хоорондын мөргөлдөөнийг “зөвхөн улс төр, дипломат аргаар шийдвэрлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Армен болон Азербайжаны хооронд үүссэн мөргөлдөөний асуудлыг хөндөх гэж байгааг Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас мэдэгдээд, Макрон гал зогсоох хэлэлцээрийг тууштай баримтлахыг талуудад уриалсан тухай дурдав.
Зөрчилдөөн анх 1980-аад оны сүүлээр талууд хуучин ЗХУ-ын эрхшээлд байх үед Арменийн хүчин олон улсад Азербайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөгдөж ирсэн, Арменийн иргэд олноор амьдардаг Уулын Карабах орчмын газар нутгийг эзлэн авснаар эхэлж байв.
2020 онд гарсан мөргөлдөөн Оросын зуучлалаар өндөрлөж, Азербайжан нутаг дэвсгэрээ эргүүлэн авч, тус улсын олон мянган иргэд олон жилийн өмнө дүрвэсэн орон гэртээ буцаж суурьшсанаар дууссан юм.
Түүнээс хойш хоёр орны удирдагчид удаан хугацааны энх тайван тогтоох гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа уулзсан.
Эх сурвалж: Reuters

#Азербайжан, #Армени,