Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси олон хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг дарахын тулд “шийдвэртэй” арга хэмжээ авна гэж анхааруулсны дараа ням гарагт тус улсын сайн дурын хагас цэрэгжсэн бүлгийн тав дахь гишүүн мөргөлдөөний улмаас амь үрэгджээ.
Хохирогч пүрэв гарагт Ираны баруун хойд хэсэгт орших Урмиа хотод гэмтэл авсан бөгөөд гэмтлээ даалгүй нас барсан гэж Ираны төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв. Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC)-тай холбоотой хагас цэрэгжсэн “Басиж”-ийн бусад гишүүд Казвин, Табриз, Машхад, Кучан зэрэг хотуудад амь үрэгдсэн байна.
Есдүгээр сарын 13-нд 22 настай курд иран эмэгтэй Махса Амини хувцаслалтын дүрэм зөрчсөн шалтгаанаар ёс суртахууны цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсаны дараа иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд засгийн газрын эсрэг жагсаалыг дарсан гэж мэдээлсэн ч ням гарагт харанхуй болмогц Тегеран болон бусад олон арван хотуудад иргэд дахин жагссан байна.
Эрх баригчид интернет болон харилцаа холбооны бусад шугамуудыг хязгаарлаж, аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг дарж, баривчилж байгаа хэдий ч иргэд жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа юм. Жагсагчид засгийн газар болон Дээд удирдагчаа эсэргүүцэн уриа лоозон барьж, “Басиж”-ийн зэвсэгт хүчний эсрэг босжээ.
Баасан гарагаас хойш нийслэл Тегераныг оролцуулаад нийт 40 хотод жагсаал болж, хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, мөн хижаб өмсөх дүрмийг цуцлахыг шаардсан байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр 35 хүн амь үрэгдсэн тухай төрийн мэдлийн “IRIB” телевиз баасан гарагийн орой мэдээлсэн бол эсэргүүцлийн давлагаатай холбогдуулан дор хаяж 1,200 хүнийг баривчилсан гэж Ираны төрийн дэмжлэгтэй “Tasmin” агентлаг аюулгүй байдлын албаны хүнээс эш татан бямба гарагт мэдээлэв.
Хэвлэлийн эрх чөлөөнд хяналт тавьдаг “Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо” ашгийн бус байгууллагын тайланд дурдсанаар Иранд дор хаяж 17 сэтгүүлч баривчлагдсан байна.
Ираны эрх баригчид гудамжинд тайван байдал тогтоох хүртэл тус улсад интернэт хэрэглээг хязгаарлахаа мэдэгдсэн. Мөн 1979 онд тус улсад болсон хувьсгалын дараа байгуулагдсан Ираны цэргийн элит жигүүр болох “IRGC” жагсагчдын талаар мэдээлэл өгөхийг ард түмэндээ уриалжээ.
Үүний зэрэгцээ, ням гарагт олон зуун мянган хүн Ираны олон хотод засгийн газрыг дэмжсэн жагсаал зохион байгуулсан байна.
Эх сурвалж: CNN

#Иран Улс,