Афганистаны нийслэл Кабул дахь боловсролын төвд орон нутгийн цагаар өглөөний 07:30 цагт амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас наад зах нь 19 хүн амиа алдаж, 27 хүн бэртэж гэмтсэн тухай тус хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Дэлбэрэлт хотын баруун хэсэгт орших Даште Барчи дүүргийн Кааж боловсролын төвд болсон байна.
Тус төвийн төлөөлөгчдийн мэдээлснээр халдлага болох үед сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалт өгч байжээ.
Тус бүс нутагт амьдардаг хүмүүсийн олонх нь удаан хугацааны турш дарангуйлалд өртөж байсан Хазара үндэстний цөөнх юм. Одоогоор ямар ч бүлэглэл дэлбэрэлттэй холбоотой мэдэгдэл хийгээгүй байна. Талибаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр аюулгүй байдлын баг хэргийн газар дээр ажиллаж байгаа аж.
Абдул Нафи Такор “Энгийн иргэдийн объект руу довтолсон нь дайсны хүнлэг бус харгислал бөгөөд ёс суртахууны хэм хэмжээ дутмаг байгааг нотолж байна” хэмээн халдлагыг буруушаав.
Талибууд өнгөрсөн наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авсан бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээхээр оролдож байгаагаа мэдэгдсэн. Гэвч бүс нутагт Исламын улс бүлэглэлийн халдлага үргэлжилсээр байна.
Энэ сарын эхээр Оросын Элчин сайдын яамны ойролцоо амиа золиослогч бөмбөг дэлбэлснээр Оросын Элчин сайдын яамны хоёр ажилтан зэрэг нийт зургаан хүн амиа алдсан. Мөн наймдугаар сард оройн мөргөлийн үеэр сүмд дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдаж, 33 хүн шархадсан билээ.
Эх сурвалж: BBC, CNN

#афганистан, #Кабул, #талибан,