Байдены засаг захиргааны бэлдэж буй дараагийн 625 сая долларын тусламжийн багцад дөрвөн “Himars” төхөөрөмж, сум хэрэгсэл, мина болон мина эсэргүүцэх машин багтах төлөвтэй байна гэж хоёр эх сурвалж даваа гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.

Мягмар гарагт зарлахаар хүлээгдэж буй уг багц нь Орос улс Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэснээс хойших анхны тусламжийн багц бөгөөд Украин есдүгээр сарын дундуур байлдааны талбарт томоохон амжилт гаргаснаас хойших Ерөнхийлөгчийн тусгай эрх мэдлээр олгож буй хоёр дахь багц юм.

АНУ-ын Ерөнхийлөгч онцгой байдлын үед Конгрессын зөвшөөрөлгүйгээр, өөрийн дэргэдэх нөөцөөс аливаа бараа, бүтээгдэхүүнийг хурдан шилжүүлэх эрхтэй байдаг.

Иймд Украинд үзүүлэх дараагийн тусламж буюу дөрвөн “Himars” төхөөрөмж болон холбогдох пуужингууд, 200 орчим мина эсэргүүцэгч хамгаалалттай машин (MRAP), гаубицын сум, мина зэргийг Ерөнхийлөгчийн эрхийн дагуу нөөцөөс гаргаснаар богино хугацаанд байлдааны талбар руу илгээх боломжтой болох юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Украинд зориулж 1.1 тэрбум долларын зэвсгийн багцыг танилцуулсан бөгөөд үүнд 18 ширхэг Өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем буюу “Himars” төхөөрөмж, дагалдах сум хэрэгсэл, төрөл бүрийн нисгэгчгүй сөнөөгч онгоц болон радарын систем багтаж байв.

Гэвч тус тусламжийн багцыг Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-аас санхүүжүүлсэн тул зэвсгийг АНУ-ын зэвсгийн нөөцөөс бус, харин үйлдвэрүүдээс худалдаж авах ёстой болж байна.

Нэрээ нууцалсан албаны хүмүүсийн хэлснээр эцсийн мөч хүртэл зэвсгийн багцын нийт өртөг, агуулга өөрчлөгдөх боломжтой гэв.

Өнөөдөр зарлахаар хүлээгдэж буй уг багц нь хоёрдугаар сарын 24-ээс хойш АНУ-аас Украинд үзүүлж буй аюулгүй байдлын тусламжийг 16.8 тэрбум долларт хүргэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #зэвсгийн тусламж, #УКраин,