Оросын эрх баригчид “Facebook”, “Instagram” зэрэг платформуудыг эзэмшдэг “Meta” компанийг террорист, хэт даврагч байгууллагуудын жагсаалтдаа нэмсэн байна.
Ингэснээр “Facebook”, “Instagram” дээр зар сурталчилгаа худалдаж авсан Оросын иргэд болон байгууллагууд “хэт даврагч үзлийг ивээн тэтгэсэн” хэргээр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болжээ.
Гуравдугаар сард Украин дахь Оросын цэргийн кампанит ажлын эхэн үед Кремль “Meta” компанийг “Руссофоби” буюу Оросын эсрэг үзлийг хүлцэн тэвчсэн гэж буруутгасныхаа дараа “Facebook”, “Instagram” платформуудыг “хэт даврагч үйл ажиллагаа явуулсан” гэж үзээд хориглосон. Улмаар Оросын хэрэглэгчид “VPN” ашиглахгүйгээр эдгээр сошиал медиа платформуудад нэвтрэх боломжгүй болсон билээ.
Оросын сенат Андрей Клишас “Meta-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд энэ нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй. Шүүх ‘Meta’ бүтээгдэхүүнийг хориглосноос ч хууль эрх зүйн байдал өөрчлөгдөхгүй” гэж мягмар гарагт мэдэгджээ.
Гэвч Оросын прокурорууд “Facebook”, “Instagram”-ыг ашигласан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан мэдэгдлийг иргэдэд хэдийнээ тарааж эхэлсэн тухай хүний эрхийн нэрт хуульч Павел Чиков мэдэгдэв.
Тэрээр “прокурорууд идэвхтэй ажиллаж байгаа”-г тэмдэглээд, “Meta”-ийн аппуудыг ашиглах нь эрсдэлтэй болсныг анхааруулсан байна.
Түүний хэлснээр хэрэглэгчид “Meta”-г дурдах эсвэл компанийн аливаа логог хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх боломжтой гэв.
Энэхүү хориг нь мессенжер үйлчилгээний “WhatsApp”-д хамаарахгүй байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Facebook, #Instagram, #Meta, #ОРос,