Шинэ Зеланд улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд фермийн амьтдын ялгаруулдаг хог хаягдал (шээс, хэхрэлт)-д татвар ногдуулах өвөрмөц хуулийн төслийг санаачилжээ.

Ерөнхий сайд Жакинда Ардены албаны мэдэгдэлд дурдсанаар энэ төрлийн татвар дэлхийд анхных аж.

“Дэлхийн өөр ямар ч улс орон хөдөө аж ахуйн хаягдлыг бууруулах, үнэ тогтоох тогтолцоог хараахан боловсруулаагүй байгаа тул манай тариаланчид анхдагчид болж, давуу талыг нь хүртэх болно” гэж мягмар гарагт гаргасан хэвлэлийн мэдэгдэлд дурдсан байна.

Энэхүү санаачилга нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэх бөгөөд тариаланчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх замаар татварт төлсөн мөнгөө нөхөх боломжтой гэж Ардены засаг захиргаа үзэж байгаа аж.

Харин тус улсын хөдөө аж ахуй эрхлэгчид засгийн газрын энэ саналыг эсэргүүцэж байна. Сүүн бүтээгдэхүүн бол Шинэ Зеландын хамгийн том экспортын бүтээгдэхүүн бөгөөд “CNN”-ийн мэдээлснээр тус улс ердөө таван сая хүн амтай ч 10 сая орчим мах, сүүний чиглэлийн үхэр, 26 сая хоньтой. Улмаар тус улсын хүлэмжийн хийн ялгарлын тал хувийг хөдөө аж ахуй бүрдүүлдэг байна.

Ялангуяа үхэр нь метан, азотын исэл зэрэг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг бөгөөд эдгээр хий нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Уг төлөвлөгөө нь 2025 онд хэрэгжиж эхлэх ба татварын хувь хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Шинэ Зеландын засгийн газар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрс хүчлийн хийг саармагжуулах зорилго тавьсан. Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгож 2030 он гэхэд хөдөө аж ахуйн амьтдаас ялгарах метан хийн ялгарлыг 10 хувиар, 2050 он гэхэд 47 хувиар бууруулна гэсэн амлалт өгсөн.

Эх сурвалж: AP

#Уур амьсгалын өөрчлөлт, #Шинэ Зеланд,