Бээжингийн гүүрэн дээр Ши Жиньпинийг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн нууцлаг эрийг интернет хэрэглэгчид эрэн сурвалжилж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.

Пүрэв гарагт тэрээр Бээжингийн Хайдиан дүүргийн Ситонг гүүрэн дээр ковидын эсрэг хатуу бодлогыг зогсоож, Шиг түлхэн унагаахыг уриалсан хоёр том лоозон өлгөсөн юм.

Энэ талаар төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй ч үйл явдлын гэрэл зураг, дүрс бичлэг онлайнд өргөн тархжээ. Үүний улмаас эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформууд болон тус улсад түгээмэл ашиглагддаг “WeChat” аппликейшний хэрэглэгчдийн бүртгэлийг түр хугацаагаар хаах зэргээр шуурхай арга хэмжээ авсан байна.

“BBC” агентлаг “WeChat”-ын толгой компани болох “Tencent”-тэй холбогдож дээрх мэдэгдлийг баталгаажуулсан байна.

Зарим мэдээллээр жагсаалтай холбогдуулан нэг хүнийг саатуулсан байгаа аж. Шар малгай, улбар шар өнгийн хувцас өмссөн этгээдийг цагдаа нар тойрон хүрээлж байгаа зураг онлайнд тавигдсан байна.

Олон хүн уг эсэргүүцэгчийн үйлдлийг магтан сайшааж, “баатар” хэмээн цоллож, 1989 оны Тяньаньмэний эсэргүүцлийн үеэр танкнуудын өмнө зогсож байсан нэгэн үл таних эрийн түүхээс улбаалан түүнийг “шинэ үеийн танкчин” хэмээн хочилжээ.

Зарим интернет хэрэглэгч уг этгээдийг эрэн сурвалжилж, түүнийг хойд зүгийн Хэйлунцзян мужийн нэгэн тосгоноос гаралтай судлаач, физикч гэж таамаг дэвшүүлсэн байна.

Тухайн эр “ResearchGate” хэмээх судалгааны сайтад тунхаг гэмээр зүйл нийтэлсэн байжээ. Энэ нь дараа нь устгагдсан боловч хүмүүс аль хэдийн хуулбарлаж амжсан байна.

Тэрээр 23 хуудас бүхий тунхагтаа “дарангуйлагч Ши Жиньпинийг хууль бусаар албан тушаалаа үргэлжлүүлэхийг зогсоож, Хятадыг ардчилал, эрх чөлөөний замд хөтлөх”-ийн тулд ням гарагт ковидын шинжилгээний станцуудыг сүйдлэх, ажил хаялт зарлах гэх зэрэг эсэргүүний үйлдэл хийхийг уриалсан байжээ.

Зарим хүмүүс тухайн эрийн ашигладаг ​​“Twitter”-ийн хоёр хуудсанд цугларч, түүний зурган доор олон зуун талархлын мессеж үлдээжээ.

Гэвч баасан гарагийн өглөөний байдлаар Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Weibo” сайт дээр үүнтэй холбоотой бүх мэдээллүүд устгагдсан байна. Бичлэг, зураг болон холбогдох түлхүүр үгнүүд бүгд алга болжээ.

Ийм төрлийн эсэргүүцэл, засгийн газрыг шүүмжлэх нь Хятадад ховор тохиолддог ч Хятадын “тэг ковид” бодлого олон нийтийн улам бүр бухимдуулж байна.

2018 онд Ши Жиньпиний “дарангуйлал”-ыг эсэргүүцсэн нэгэн эмэгтэй түүний зургийг зургийг гутааж, балласныхаа төлөө сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж байв.

Эх сурвалж: BBC

#бээжин, #ХЯтад, #эсэргүүцлийн жагсаал,