Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлоор Монгол Улс дэлхийн эхний 30 оронд багтаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ДЭЛХИЙ ДЭЭР ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СҮРЬЕГИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Монголд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа аж. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.

Манай улсад жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа нь харамсмаар.

Жилд 200 орчим хүн энэ өвчнөөс болж эндэж, зөвхөн 2016 онд 2,380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулна.

Мөн хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөөр байгаа бөгөөд 2022 он гарснаас хойш хоёр хүүхэд энджээ.

МАНАЙ УЛСАД ЖИЛД ДУНДЖААР 13-14 МЯНГАН ХҮН ШИНЭЭР СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛЖ БАЙДАГ

Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй ч эмчилгээгээ сайн хийлгэвэл бүрэн эдгэрдэг өвчин юм.

Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай гэнэ. Харин нарны шууд тусгалд НЭГ цаг, ариутгалын уусмалд ТАВАН цагийн дотор устдаг байна.

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭТЭЙ ИРГЭНИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХЭД 8,000-10,00 ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ...

Хүйтэн сэрүүний сүүл мушгиж, сүрьеэ өвчин таны биеийн дархлаа муудахыг тандаж суудаг гэхэд болно. Хүний биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд сүрьеэгийн нян үржиж, уушгийг гэмтээж эхэлдэг. Уушгины халдварт сүрьеэгээр (халдвартай болон халдваргүй хэлбэрээр оршдог) өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяхад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.

СҮРЬЕЭГЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

  • Дархлаагаа байнга дэмжих,
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх,
  • Ажил, амралтаа зохицуулж ядрахгүй байх,
  • Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх,
  • Архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй юм.

Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийнхөө эмчид хандан цэрний болон бусад шинжилгээг өгөх шаардлагатай гэдгийг санаарай.

СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ

Ихэнх хүн сүрьеэгийн нянгаар амьсгалж, халдвар авсан ч дархлааныхаа хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг байна. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай аж. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг байна.

Сүрьеэгийн далд халдвартай хүнд:

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг гардаг.

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

ЭМЧИЛГЭЭ

Сүрьеэгийн эмчилгээний хяналтыг тогтмол хийснээр шууд хяналттай богино хугацааны эмчилгээний горим 95 хувиас дээш эдгэрэлтийн үр дүнтэй байх боломжтой юм. Харин эмчилгээг эрт зогсоох, таслах, эмээ тогтмол биш уух, тохиромжгүй горим хэрэглэх, эмийн дасал, эмчилгээ хожимдох зэрэг шалтгаанаар дээрх үр дүнд хүрэхгүй байх тохиолдол ч олон бий.

Сүрьеэг эдгэрүүлэх гол арга нь эмчилгээг шууд хяналттай хийлгэх гэнэ. Өвчтөн өгсөн эмийн тун бүрийг залгиж байгаа гэдгийг хоёр дахь хүн шууд хянаснаар эмчилгээний горим мөрдөгдөж байна гэдгийг баталдаг байна. Энэ эмчилгээнд хүн хүч, хөрөнгө, мөнгө зарцуулдаг ч эдгэрэлтийн түвшин өндөр байх, эмийн даслыг бууруулах, гаж нөлөө болон эмчилгээний хүндрэлийг хянах, эмчилгээ таслалт зэргээс сэргийлж улмаар хүн амын дунд халдвар тархахыг бууруулах ач холбогдолтой гэдгээрээ давуу талтайг мэргэжилтнүүд онцолдог билээ.

Сүүлийн хоёр жилд Ковид-19 халдвараас шалтгаалж манай улсад сүрьеэгийн илрүүлэг, эмчилгээ ихээхэн доголдсон байна. Тодруулбал, эмчилгээ, оношлогоонд гарч байсан дэвшил 10 жилийн өмнөхтэй дүйцхүйц хэмжээний хоцрогдолд орсон гэдгийг салбарын эмч нар хэлж байна.

#онцолсон, #сүрьеэ,