Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг терроризм, хэт даврагч үзэлтэй холбоотой шинэ хэргээр буруутгасан бөгөөд түүнийг 30 жил хүртэл хугацаагаар торны цаана суулгаж магадгүй байна.

Навальный “Миний эсрэг шинэ эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай албан ёсны мэдэгдэл хүлээн авсан” гэж пүрэв гарагт мэдэгджээ.

Энэ удаад түүнийг хэт даврагч үзлийг сурталчилсан, терроризмд уриалсан, хэт даврагч үйл ажиллагааг санхүүжүүлсэн, нацизмыг сэргээсэн хэргээр буруутгаж байгаа аж.

“Хуульчид эдгээр хэргийн хуульд заасан хугацааг харгалзан үзээд намайг энд 30 хүртэл жил хоригдож магадгүй гэж тооцоолсон” гэж тэрээр мэдэгдэв.

Өдгөө 46 настай Навальный өнгөрсөн гуравдугаар сард залилангийн хэргээр есөн жилийн хорих ял сонссон бөгөөд одоо шоронд хоригдож байгаа юм.

Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Германаас Орост ирэхэд нь баривчилж байв. Навальный химийн бодист хордсоныхоо дараа Германд эмчлүүлээд буцаж байсан бөгөөд тэрээр уг халдлагад Кремлийг буруутгадаг.

Навальный Ерөнхийлөгч Владимир Путиний Украин руу түрэмгийлэх шийдвэрийг буруушаадаг ба энэ сарын эхээр түүний байгууллага Кремлийн дайчилгаатай тэмцэхийн тулд оффисуудаа дахин нээхээ мэдэгдээд байгаа.

Тэрээр “Би бол гэмт хэргийн суут ухаантан. Та бүхэн намайг хоёр жил шоронд тусгаарлагдсан гэж бодсон ч би идэвхтэйгээр гэмт хэрэг үйлдсээр байсан бололтой” гэж “Twitter”-ээр хошигножээ.

2011 онд Путинийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үр дүнд Оросын томоохон сөрөг хүчний нэр хүндтэй төлөөлөгч болсон Навальный нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асар том ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдын авлигыг илчилсэн дүрс бичлэгүүдийг нийтэлж байсан.

Эх сурвалж: The Moscow Times

#Алексей Навальный, #ОРос,