Ням гарагт Борис Жонсон Консерватив намын сунгаанаас нэрээ татсан байна. Ингэснээр Риши Сунак Их Британийн дараагийн ерөнхий сайд болох өндөр магадлалтай боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Лиз Трасс огцрохоо мэдэгдсэний дараа Консерватив намын удирдлагыг энэ долоо хоногт сонгохоор төлөвлөөд байгаа. Даваа гараг гэхэд тус намын гишүүдээс 100 санал авсан хууль тогтоогч нэрээ дэвшүүлэх боломжтой болох юм.

Жонсон сүүлийн санал хураалтад өөрийгөө 102 буюу хангалттай тооны дэмжлэг авна гэж тооцоолж байгаагаа ням гарагт мэдэгджээ. Гэсэн ч тэрээр “үндэсний ашиг сонирхол”-ын асуудлаар бусад гишүүдтэй санал нэгдэж чадаагүй тул өрсөлдөөнд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан байна.

Ням гарагийн байдлаар Жонсон​ Консерватив намын 60 гаруй хууль тогтоогчийн дэмжлэгийг аваад байсан бол Сунак 150 шахам санал авсан байжээ.

Жонсон өрсөлдөөнөөс нэрээ татсанаар түүний гол өрсөлдөгч, 42 настай Сангийн сайд асан Сунакийн ерөнхий сайд болох магадлал нэмэгдсэн байна.

Дүрмийн дагуу зөвхөн нэг нэр дэвшигч Консерватив намын 100 болон түүнээс дээш хууль тогтоогчийн дэмжлэгийг авбал шууд ерөнхий сайдаар сонгогдох юм. Харин хоёр нэр дэвшигч босгыг давсан тохиолдолд намын гишүүнчлэлийн санал хураалт явуулж, ялагчийг баасан гарагт зарлана.

Цагаач гэр бүлээс гаралтай Сунак нь Ковид-19-ийн дэгдэлтийн үед Жонсоны удирдлаган дор Сангийн сайд болж байв. Хэрэв өрсөлдөөнд ялж чадвал тэрээр Их Британийн Энэтхэг гаралтай анхны ерөнхий сайд болох юм.

Сунакийн эхнэр Акшата Муртигийн аав аутсорсингийн “Infosys Ltd”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Н.Р.Нарайана Мурти аж.

Эх сурвалж: Reuters

#Борис Жонсон, #Их Британи, #Риши Сунак,