Эцэг эхчүүдийн зүгээс сэтгэл зүйч хайхад хүргэдэг топ асуудлуудын эхэнд хүүхэд хүмүүжлийн асуудлууд, хүүхэдтэй үл ойлголцох байдал давамгайлдаг. Тэрэн дундаа "Гэв гэнэтхэн" хулгай хийсэн, удаа дараа хулгай хийсэн тухай. "Хүүхэд маань түрийвчнээс ...... төгрөг хэлэлгүй аваад ангийн хүүхдүүдээ дайлсан байна", "Картыг маань авч яваад блоклуулсан байна", "Дэлгүүрт чихэр хулгайлаад баригдсан байна". Хэрхэн хүүхдээ засах вэ? Ингээд л хулгайч болчихож байгаа хэрэг үү? Би, манай гэр бүл шударга, сайхан байхыг хичээж байхад хаанаасаа энэ хүүхэд энэ зүйлийг сурчихав гэх мэтээр эцэг эхийн зүгээс арга мухардах, ичих, өөрийгөө болон хүүхдээ буруутгах байдал давамгай ажиглагдаж байна.
Гэтэл сургуульд орсон, нийгмийн тодорхой харилцааг үүсгэсэн учраас таны хүүхдэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Бага ч гэсэн хамаагүй зардал гаргаж, санхүүгээ өөрөө зохицуулах эрхийг хүүхэддээ өгөх нь зөв гэдгийг анзааралгүй өнгөрүүлчихсэн эсвэл яг өөрийн хүүхэд байх үеэр төсөөлж "Бидний үед мөнгөний хэрэг байгаагүй" гэдэг. Гэтэл нийгэм тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Бид хүссэн хүсээгүй хүүхдүүд хоорондоо найзлахдаа, баг бүрдүүлэхдээ тухайн хүүхдийн мөнгөний чадлыг харж найзалж байна.
Тэр дундаа ангидаа, бусдад нэр нөлөөтэй бүлэгт орохын тулд тэдэнд багийн охидоо, хөвгүүдээ дайлах хэрэгцээ хурцаар тавигдаж байна. Бид хүүхдийн ертөнц асар гэгээлэг гэж боддог ч үнэндээ тийм биш. Ширэнгэн ойн дүрэм тэнд үйлчилдэг. Тэнд бусдыг айлгах хүч, дагуулах хүч, өөртөө татах хүч чухал байдаг. Миний гэх, өөрийг нь хамгаалах хүчтэй бүлэгт хамаарагдаж чадахгүй бол бүлгийн шоовдор ч болох эрсдэл өндөр. Энэ өгүүллээрээ эцэг эхчүүдийг хүүхэддээ мөнгө зогсоо зайгүй өг гэж уриалаагүй. Харин ч гадагшаа сэтгэл зүйчид, коучид, нийгмийн ажилтанд, цагдаад хандахаасаа өмнө хүүхэдтэйгээ сайн ярилцаарай.
Хүүхдэд тань мөнгөний хэрэгцээ яагаад үүссэнийг олж судлаарай. Мөнгөөр амжилт тодорхойлогдохгүй, найз нөхөрлөл мөнгөн дээр тогтдоггүй гэдгийн ойлгуулах. Нөгөө талаас хүүхэд тань танаас мөнгө, эд зүйл "зөвшөөрөлгүй" авсан нь хүүхдийг удаа дараа зэмлэх, түүнийг олны өмнө ичээх, дараагийн удаад "нэг алдааг нь" дахин дахин сануулж зовоохгүй байхыг хүсэж байгаа юм. Хүүхэд бүхэлдээ муу, буруу, түмний өмнө нүүрээ хийх газаргүй болгож буй нь биш харин түүний үйлдсэн үйлдэл сэтгэл гонсойлгож байгааг, хичнээн одоо уурлаж бухимдсан ч хайрлах хайр дундраагүй, урьдын адил харилцахад нэг удаагийн буруу үйлдэл саад болохгүйг, мөн гадагш хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийн бусад гишүүдэд мэдэгдэж, түүний нэр хүндэд халдахгүй байхад анхаараарай.
Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцахаас өмнө хүүхдээсээ сонсох ямар ч үгийн гомдол, уур бухимдалгүй сонсож чадах боломж, нөөцийг өөртөө бүрдүүлээрэй. Үгүй бол ярилцлага нэг талын яриа, зэмлэл, буруутгал болон хувирах эрсдэлтэй, эргээд хүүхдэд "зөвшөөрөлгүй" авсан эд зүйлтэй холбоотой сэтгэл зүйн гэмтэл үүсгэж болохыг санаарай.
Нийгмийн үе болгонд өөрийн гэсэн онцлог хэрэгцээ үүсдэг. Энэ нь муу ч биш, сайн ч биш. Түүнд хандах таны хандлага л чухал.

#хүүхэд,