Даваа гарагийн орой Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Оросоос томилсон албан тушаалтан Украины цэргүүд Каховка УЦС-ын даланд пуужингийн цохилт өгч, бүс нутгийг үерт автуулахаар төлөвлөж байж магадгүй гэж мэдэгдээд, нүүлгэн шилжүүлэх бүсийг тэлж байгаагаа зарлажээ.
Оросын хүчинд хэсэгчлэн эзлэгдсэн бүс нутгийн тэргүүн Владимир Сальдо “Telegram”-д нийтэлсэн мэдэгдэлдээ энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тушаалын хамрах хүрээг 15 км-ээр сунгаж, нэмж долоон сууринг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай дурдсан байна.
Мэдэгдэлд: “Украины дэглэм дайнд хориглосон арга хэрэглэхээр төлөвлөж байгаа, мөн Киев Каховка УЦС-ын далан руу их хэмжээний пуужингийн цохилт өгөхөөр бэлтгэж байгаагийн улмаас Херсон мужид үер буух, иргэний дэд бүтэц их хэмжээгээр сүйрэх, хүмүүнлэгийн гамшигт өртөх аюул нүүрлээд байна. Ийм нөхцөлд нүүлгэн шилжүүлэх бүсийг Днепр мөрнөөс 15 километр хүртэл зайд сунгах шийдвэр гаргалаа.”
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Херсон,